Шинжлэх ухаан
Шинжлэх ухаан ерөөс физик ертөнцийн тэргүүлэх салбар бөгөөд хүний нийгэм өөрөө физик ертөнц үзэл баримтлал дээр оршин тогтоносон нийгэмийг байгуулаад байгаа бөгөөд энэ үзэл баримтлалаараа физик ертөнцийн дээр орших ухамсарт, оюун ухаанлага ертөнцийг үгүисгэн, далд ухамсар, нууц нь таалагдаагүй зүйл, гэх мэтээр ханддаг. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан батлагдсан зүйлийг хүлээн зөвшөөрч эс батлагдсан зүйлийг үгйсгэн байгаагаараа хувь хүн болоод хүний нийгмийн дотоод ертөнц ухамсар ухаарал ёс суртахууны сэтгэл сэтгэлгээний хөгжил зогсонго байдалд орчихсон. Жишээлбэл. Уншигч та гудманд гараад өөрийн байгаа цэгээс аль болох алс хол зайд орших биет зүйл дээр тод өнгөөр цэг тавиад өөрийн байранд эргэн ир таны зурсан цэг танд харагдахгүй байх ёстой. Ингээд та хэн нэгэн хүнд - Тэр зүйл дээр тийм өнгөөр цэг зурсан байна гэж хэл мэдээж нөгөө хүн харахгүй Та өөрийн хэлсэн зүйлийг батлан харуулахын тулд шинжлэх ухааны давуу талыг ашиглаж болно. Үүнд 1. Өөрийн байрлал дээрээс Дурандаж харах 2. Өөрийн байрлал дээрээс тухайн цэг дээр техник ашиглан очиж харах гэсэн хоёр арга байна. Ингээд шинжлэх ухааны давуу талыг ашиглан Таны зурсан цэгийг байна гэдгийг үл харах ХҮН хүлээн зөвшөрлөө. Одоо таны зурсан цэгийг манай Оддын АЙ- н төвд орших хар нүх гэж бодвол. Одон орон судлалын дурангаар Манай оддын Ай-н төвд хар нүх байгааг шинжлэх ухаанаар батлав гэж зарлана Шинжлэх ухаанаар батласан болохоор хар нүх байдаг юм байна гэж энэ нийгэм хүлээн зөвшөөрнө. Харамсалтай нь ингээд л болоо. Зүй нь бид шинжлэх ухаан гэдэг ойлголтоор батлан баталгаажуулаад байгаа юм биш таны зурсан цэгийг олж хараагүй ХҮН шиг өөрсдийн харж мэдэж чадаагүй ойлгоогүй зүйлийг байна байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа хэрэг юм. Маяа хэмээх омгийн цаг тоо бичиг хэдэн мянган жилээр үргэлжлэн Оддын АЙ-н төв дунд орших ХАР НҮХ байдгийг мэдэж, харж, нарны аймгийн гарги эрхэсүүд нэг шугамд нэг мөчид жагсахыг алдаагүй хэлсэн ухамсар оюун ухааны нууцыг нэвтрэхийн тулд ухамсар оюун ухаанаа хөгжүүлэх нь зөв юм. Манай дэлхий бөөрөнхий нар манай дэлхийг биш дэлхий нарыг тойрч эргэдэг гэж манай ирнээс өмнө Нэгэн оюун ухааны хөгжилөөрөө тэргүүлэх ухамсарт хүн хэлэв. Тухайн үеийн нийгэм түүний тэрслүү үзэлтэн буруу номтон гээд галд шатаан амийг бүрэлгэв. Манай дэлхий бөөрөнхий гэдгийг шинжлэх ухаан батлав. Үнэндээ бол батласан юм биш мунхагууд хүлээн зөвшөөрөв. Мунхагууд гэж нэрлэсэн учир нь: Шинжлэх ухаан технилогийн үүсэл хөгжил дэвшил нь хүн төрлөхтний дотроос оюун ухааны хөгжлөөрөө давуу түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чаддаг ухаант хүмүүсийн оюун бүтээл бөгөөд өөрийн байна, болно гэдгийг сэтгэн мэдэж ухамсарлаж чадсан зүйлээ мунхагуудад батлан харуулаж хүлээн зөвшөөрүүлэх гэж л өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үр шим юм шүү дээ. Ингэж батлаж чадахгүй бол тэрслүү үзэлтэн болоод амиа алдах болно. Энэ хүү хүй нэгдлийн үеийн үзэл баримтлал одоо 21- р зуунд гэсэн ноёрхож хүн төрлөхтний төлөө хийгдсэн олон зуун үзэл баримтлал онол амжилтыг Шинжлэх ухааны нэр барьсан Ухамсар ёс суртахууны боловсролгүй зөвхөн ашиг хонжоо харсан хүмүүсийн эдийн засгийн дарангуйлалд дарагдан мөхөж байгаа нь үнэн билээ Ертөнцийн хамгийн доод давхараг нь физик ертөнц энэ ертөнцийг эдийн засгийн сонирхол бүхий эрх мэдэл улс төрийн харилцаан дээр оршин тогнодог учраас манай нийгмийн амьдрал мөнхийн зөрчөлдөөн, тэмцэл, аллага, хядлага, дайн байлдаан ядуурал гууранчлалын эх булаг болоод байгаа юм .....