АМЬТАНЛАГА ШИНЖ БАЙДАЛ



1 . Хүн  эхээс   цэвэр ариун    ухамсар ёс  суртахуунтай   хүнлэгэ  чанартай  ч  төрдөг ч хүний   нийгмийн  амьдрал, харилцаа дарамт шахалтаас  ухамсар ёс  суртахууны  боловсрол  хойш  тавигдан мартагдсаар  амьтанлага шинж  байдал  ордог болов уу? Хүн  бүр  амьтанлага  шинж  чанартай төрөөд сайн  сайханыг  эзэмшин хүнлэгэ  болдог  гэж  үздэг хүмүүс  байдаг. Тэгвэл  энэ  сайн  сайхан гэж  яг  юуг хэлээд  байдаг  юм  бол. Эзэмшсэн мэргэжил цалин хөлс өмсөж  зүүсэн  хувцас  эд  хөрөнгийг  магадгүй хүн, ард  түмэн   эх  орноо  хуурч,  худалдаж,  хулгайлж,  луйвардаж  хөрөнгөжсөн ухааныг  амьдралын сайн  сайхан  гэж хэлээд  байна уу?  Тэгвэл  энэ  эндүүрэл.  Хүн бүр  ухамсар  ёс  суртахууны  цэвэр  ариун хүнлэгэ  төрөөд үүнийгээ  нийгмийн амьдрал харьлцааны дарамт  шахалтан дор ч  гэсэн  оюуны  дархлаагаараа  авч  үлдэж  чадаж  байвал энэ хүний  амьдралын сайн  сайхан. Жишээлбэл: 1941 оны 6 дугаар  сарын 22  ны 04  цагт Гетлирын  германы фашистууд  Зөвлөлт Холбоот  Улсад  халдан довтлов. Шинжлэх  ухаан хөгжил, техник  технилогийн давууг  ашиглан  гэнтийн  цохилт  хийсний  үр дүнгээр дайны  эхэнд   Киев, Минскийг эзлээд 10дугаар  сарын 10 нд  Москвагийн дэргэд  тулаад ирчэхсэн  байв.  Энэ  дайны  хүнд  хэцүү  цаг  үед  алагдан шарахдаж  олзлогдох  явдал асар  ихээр  байв. Олзлогдсон А. Украйн, Беларусь, Орос  үндэстэн  хүүхдүүд Б.  Цэрэг,  дараг  нар хийгээд  энгийн  иргэд. Германы  командлал  дайны  хүнд  хэцүү  нөхцөл байдлын улмаас ядарч  сулдаж  өлсөж  цангасан олзлогдогч  нараас  өөрийн талд  элсүүлэн авч  хоол  унд  хувцас  хэрэглэлээр  бүрэн ханган  хорлон сүйтгэх ажилгаанд  бэлтгэв. Ялангуяа  хүүхдүүдийг   Олон  сарын  турш  эрчимтэй  бэлтгэн ЗХУлсын  ар  талруу  хорлон сүйтгэх ажилгаа хийлгэхээр илгээж байв. Хүнд  хэцүү  дайны  энэ жилүүдийн хугацаанд нэг ч  хүүхэд  эх  орон ард  түмнээсээ урваагүй юм. Харин олон зуун  тангараг  өргөсөн  цэргийн албан хаагчид нам  эвлэлийн удирдах  ажилтанууд эх  орон ард  түмнээсээ  урваж байв. Магадгүй  өөрсдийгөө  амьтанлага шинж  байдалтай  төрөөд одоо амьдралын сайн  сайханд  тэмүүлсэн  хүн болж байна гэж бодогдогсод урвагч  болцгоосон ч юм  билүү. Эх  орон ард  түмэн  өргөсөн  тангарагтаа үнэнчээр  зүтгэж  урвагч  болохгүйгээр  алагдсан   энгийн эрэгтэй,  эмэгтэй  иргэд цэрэг  дарга нар урвагчаасаа хэдэн  зуу  дахин их  байв.Хүний  мөн  чанар  хайр сэтгэл дурлал  гэдэг нь  ямар нэгэн социалзм, капитализм, улс төр,  нийгэм,  эдийн засгийн үйлчлэл  дор хувиран өөрчлөгдөж  байдаг  зүйл  биш. Эхээс  Хүнлэгэ шинж чанартай төрөөд  түүнийгээ  хадгалан  хамгаалаж чадсан, оюун ухаанаа гэмтээгээгүй хүмүүс нас, хүйс, мэдлэгэ боловсролын цар  хүрээнээс  үл  хамааран дайсандаа олзлогдоод  байхдаа  ч  эх  орон ард  түмнээсээ  урваагүй  юм.  Тиймээ Хүн  эхээс  төрөөд цэвэр  ариун ухамсар  ёс  суртахуун хүнлэгэ  чанартай  төрдөгийн  нотолгоо  энэ,  Нийгмийн амьдрал  харилцааны  дэглэмд эрхлэж буй  ажил  мэрэгжил,  цалин  хөлс, өмсөх зүүх хувцас, эд  хөрөнгө, сүсэг бишрэлээс  үл хамааран  хүмүүний  орчлонд мэндлэхдээ авч  төрсөн хүн  чанараа  гээхгүй  амьдарч  яваа хүмүүсийг л Оюунлага  ёс  суртахууны  боловсролтой  хүн гэдэг  бөгөөд  тэд  амьдралд  ямар  нэгэн байдлаар  бусад  хүнийг төрлөх болон олдмол шинж чанараар статуслан  гадуурахдаггүй   ёс суртахуун  мэдлэгэ боловсролоороо амьтанлага  хүнээс  ялгарч  байдаг юм. Угаас  ёс  сухтахууны  боловсролгүй  хүн  үзэл  бодолд  урвагч  байдаг.
2. Манай  гаргийн амьтаны  аймагт  хамаарах  бүхий  л  төрөл  зүйл амьдрал оролцох  хэв  шинж  нь сүрэглэн  амьдрах. Сүргийн толгойлогч удирдаж бусад  түүний  авир занга аялдан дагах  зарчим  мөрдөгдөнө. Яг үүн шиг нам  эвсэл бүлгийн удирдан,  дарангуйлах үзэл  бодлоо  бусдад  тулган хүлээлгэх зарчим  дээр  амьтанланга  шинж  байдал  тодрон гардаг  бөгөөд удирдагчийн  онол  бодолыг туйлын  зөв  хэмээн  аялдан  дагах  амьтанлага хүмүүс нь  нийгэмд  удирдагчаасаа  илүү  хор  хөнөөлт  уршиг  бий  болгодог. Оюунлага бус  эдгээр хүмүүс үзэл  бодол  санаа  сэтгэлд  нээцээгүй  бүхэнд  ял  тулган хэлмэгдүүлэж  байдаг. Тэгээд  өөрсдийгөө  сахилага баттай  шударга  журамтай  сайн  сайхан  ирээдүйг  цогцлоон бий  болгох гэж  байгаа  мэтээр ярьж  нийт  иргэдийн оюунд гэмтэл  учруулдаг. Учруулах учруулахдаа шинжлэх  ухааны  нэрийг  барина  энэ  орчлон  ертөнц хийгээд  хүний  амьдралд  шинжлэх  ухааны  тайлбарлан  тайлж  чадаагүй  олон  сая хүчин  зүйл хүний  амьдралд нөлөө  үзүүлэж  байгааг мэдсээр  байж мэдэн  будилана. Жишээлбэл: Тухайн үеийнхээ  техник технологи дэвшилийг бүрэн  эзэмшин ашигласан  фашист  германы нисэх  хүчин, танк, мото  механикжсан  цэргийн  дайралтыг шинжлэх  ухааны  үндэслэлээр  бол  ямар ч хүчин  зүйл  зогсоон  барьж  дийлэхгүй  хэмээн  үзэж  байв  Дайны  эхний  хэдэн долоо  хонгийг  дотор фашистын  нисэх  хүчин, танк,  мото  механикусан анги  нэгтгэлүүд ЗХУлсын гүнд  500-600 километр гүн  цөмрөн эдийн  засгийн чухал, чухал район,  стратегийн  обыктуудыг  эзлэн аваад  зогсохгүй  сая,  сая  иргэд  дайсанд эзлэгдсэн  нутаг  дэвсгэрт  үлдэн  хоцров. Баримтаас  үзвэл Зөвлөлт –Германы  фронт дээрх  хүч  ба  байлдааны  хэрэгслэлийн  харьцаа  өдрөөс  өдөрт дайсанд  ашигтайгаар эргэж  байв.  Зөвхөн  баруун  фронтод  өдөрт  ганц  удаа буудах их бууны  сумтай  220 километр газарт 145 батальон  хамгаалж байх  ёстойгоос,  ердөө 45  батальон  хамгаалж  1 бателонд 5 километр  газар  ноогдож  байсан  нь  их  сийрэг  байсан учир  германы  танк болон мото  механижсан нэгтгэлүүд   нисэх  хүчнээр   дэмжүүлэн  нягт  бүлэглэлээр дайрч зөвлөлтийн  цэргийн  сүүлчийн хаалтыг сэтлэн Москвад  явуут  орон   эзлэх  гэж санаархсан   цахилгаан  дайны  төлөвлөгөөгөө  шинжлэх ухааны  үндэслэлтэйт  бат  итгэн  улаан  талбайд  ялалтын  марш  алхахаар  бэлдэж байв.  Нөхцөл  байдал   хэдий  тийм  байсан  ч  Ард  түмнээрээ  дайсанд цохилт өгөхөд  чиглүүлнэ   гэсэн ганц  зорилогт  нэгдсэн  зөвлөлтийн ард түмний ухамсар  ёс  суртахууны  өмнө  шинжлэх  ухааны  үндэслэлтэй  тайлбар,  шинжлэх  ухааны  ололт  амжилт техник  технологийн  дэвшил ялагдав.  ЗХУлсын   ард  түмэн  фашист  германы дайралтыг зогсоон  барьж,  няцаан дайны  түүхэнд  эргэлт хийн  ялалт  байгуулав.  Шинжлэх ухаанаар тайлбарлан  таниулж  чадаагүй  олон  зуун  баримт нотолгоо  байхад  заавал  яагаад  Агуа  эх  орны  дайныг жишээ  болгон авсан юм бол гэж  та  бодож  байна уу?  Эзэмшсэн  мэргэжил  боловсролын  хүрээгээр  амьдралд хандан  бусадын  үгийг  үл сонсож,  ухаарч  бодож, харцуулан дүгнэж  ухамсарлан ойлгодоггүй дээр  хань  үр  хүүхдүүдээ  захиргаадан  дарамтлах  амьтанлага  сэтгэлгээр  амьдралд  хандах   хүмүүс ч өнөөгийн  нийгэмд олноороо  байдаг учраас. Тэдгээр  хүмүүс  хүний  ухамсар,  ёс  суртахууны  ямарч  мэдлэггүйн  дээр  эх  орончидын  баатарлага  зоригт үйлсийн  талаар яривал үлгэр  домог, хоцрогдсон омгорхол хэмээн  хүлээн  авдаг  тэгээд ч хэтэрхий  нууцлага зүйлийг бүр ч хүлээн  авах  чадваргүй  байдаг учраас  буцах  аргагүй  үнэн  баримтат  жишээ  хэмээн  сонгон авсан юм. Аливаа  нэгэн  зүйлийг туйлын  үнэн  хэмээн  хүлээн  зөвшөөрч бусад  зүйлийг үгүйсгэн  амьдралд нэг талаас оролцох  нь  өөрөө  амьтанлага  шинж  чанар  мөн  болно.
 Хэн  нэг  хүний  үзэл  баримтлал  онолыг  туйлын  үнэн  хэмээн  даган дуйрайх,  эсвэл  үгүйсгэн  үл  ойшоож  өөрийн  үзэл  баримтлал  онолыг  бусдад тулган хүлээлгэх  хоёрын  аль  аль  нь ухамсар  ёс  суртахуунтай  боловсролтой  бүтээлч  хүний  үзэл  баримтлал  биш   аливаад  итгэн үнэмшиж даган дуйрайж хөгжиж  дэвшинэ  гэдэг  нь   өрөөсгөл  шинж  байдал  бас  биш.  Өөрөө  сүсэг  бишрэл  итгэл  үнэмшилтэй  байж  өрөөлийн  сүшэг бишрэл итгэл  үнэмшилийг  хүндлэн  хэн  хүнийг  хүн хэмээн хүлээн  зөвшөөрч  хүндэтгэн  харьцаж бусдыг  ухаалгаар  сонсож  хүлээн  зөвшөөрч уншиж судлаж  харьцуулан  дүгнэж  улмаар  ухамсарлан ухаарч  хөгжин  дэвшиж  байх нь  ухамсарт  хүний ёс  суртахууны  боловсролын цар  хүрээ.  Харин үл  ойлголцолыг  дэвэргэх хөхүүлэн дэмжих улмаар  аливаа  хүнийг  төрлөхийн  болон  олдмол  шинж  байдлаар статусчлан гадуурхах зэрэг  нь  мэдлэгэ  боловсролтой,   соёлтой  хүний байр  суурь  биш.  Огтоос  хүлээн зөвшөөрөх  боломжгүй  хүчин зүйл нийгмийн  амьдрал,  харилцаанд  байдаг  үүнийг  эрх  зүйн  зохицуулалтаар  зохицуулсан  байдаг. Хуулиар  шүтэж  бишрэх  эрх  нээлтэй  нийгэмд  зэрэгцэн  оршиж  байгаа хувь хүмүүс  үзэл  бодолын  хувьд  ялгаатай  байдлаас  хэн  хүнийг  хүлээн  зөвшөөрч  чадахгүй  байдаг  нь  шашин  шүтлэг  номлолоос  болж  байгаа  хэрэг  биш.  Тухайн  хувь хүний  өөрийнх  нь   дотоод  сэтгэл  зүй,  ухамсар,  ёс  суртахууны  боловсролын  цар  хүрээ  орон  зай  багатайг харуулж  байдаг  үйлдэл  билээ. Түүнчлэн  хувь  хүний  үзэл  баримтлал ёс  зүйн  алдаа  дутагдлыг  тухайн  хүний  шүтэн  бишэрч  байдаг  Бурхан   шашин  шүтлэгийн   үзэл  баримтлал хэмээн  ойлгож  хүлээн  авах  нь  буруу.