ОЮУН УХААН



             Сэтгэл  сэтгэлгээний  доройтолд  автах    хүн  өөрийн  оюун  ухааныг  доройтуулан   хүний  үгийг  хүлээж  авдаггүй  сонсдоггүй  өөрийгөө  л  бүгдээс илүү  ухаантайд  тооцон  өөрийн  санаанд үл  нийцэх бүхнийг  буруутанд  тооцон  ял  шийтгэл  оногдуулах талаар бодож  явдаг.  Ийм  хүмүүс  өөрсдийгөө  болон  өөрийн эзэмшсэн мэргэжилийг  илүүд  үзэн  аливаа  зүйлд энэ  мэдлэгэ боловсролынхоо  өнцөгнөөс  харан  туйлшран,  бусад  хүний  үзэл  бодол  сүсэг бишрэлийг  үгүйсгэн  хоцрогдмол зан заншил мухар сүсэгт  автах гэх  мэтээр бодож  хүн төрлөхтний  бүтээсэн боловсрол  шинжлэх ухаанаас  тасарсан  нийгмийн амьдралыг  хойш  чангааж байгаа мэтээр  доромжлох  яллах  санаа  ч  агуулдаг.  Хүн  төрлөхтний  бүтээн  байгуулсан  Шинжлэх  ухаан  хэмээх  зүйл  хүн төрлөхтөнд  - Май  гээд бэлэн зэлэн зүйлийг   бурханаас  эсвэл  харь  гаргийнхнаас  өгчихсөн  зүйл  биш  шүүдээ  Ухаант  хүн  байгалын  шалгаралын даван туулаж  үр  хойчоо  өсгөн  хөгжүүлж  300 000 жил  оршин тогтнохдоо  мөнөөх  хоцрогдмол  ёс  зан  заншил мухар сүсэг гээд  муу  хэлэгдээд  байгаа  бүхнээс  тань  эхлэсэн, оюун  ухааны  хөгжил дэвшлээр өргөжин тэлж  техник  технилого  дэвшилд хүрсэнийг  л  Шинжлэх  ухаан  гэсэн  нэр томъёонд  багтаадаг  биз дээ. Хоёр  дээр  хоёрыг  нэмээд  дөрөв  гарна энэ хариулт шинжлэх  ухаанаар буюу  тоо  бодох аргаар   батлагдсан хариулт мөн гэхдээ  энэ хариултыг  бүх  насны  хүн  хэлдэг ч  гэлээ  бага  ангийн  хүүхдүүдийн тоо  бодолд. Дунд  ангид  бол хоёр  дээр  хоёрыг нэмэхгүй, хоёрыг  үржихнэ  хоёр  тэнцүү  дөрөв  гэнэ.  Ахлах ангид  бол хоёрыг  хоёроор  үржихнэ  зөв  үү  гэдэгтээ хяналт  тавина. Яг  үүнтэй  ижилхэн  өнөөдөр  хүн  бүр  энэ  нийгмээ үзэж  харж  үнэлэж,  дүгнэж  буруу  зөвийг ялгаж  салган  тунгаах чадвартай  байхаас  гадна аливаа  бусармаг зүйлд  автан  өөрийн оюуныг  гэмтээхгүй  дархлан  хамгаалж  байх  ёстой  болохоос  миний  зөв  үүний  буруу  гэж  зөвхөн өөрийн  өнцөгөөс  аливаа зүйлд  хандах  ёсгүй, магадгүй  танд буруу  санагдсан зүйлийг  олонх зөв  хэмээн үзэж  байж бас  болно  нөгөө талаас цөөнх  зөв  хэмээн үзэж  байгаа  зүйлийг үнэнгүйдүүлж  үгүйсгэх нь  бас  буруу   угаас  боловсрол  гэдэг дарангуйлалын  механизм  бишээс  гадна  боловсролтой  болсон  гэдэг үнэлэлт цаашд аливааг судлан  сурч  мэдэх  шаардлагагүй  гэсэн  үг  бас  биш. Хүн  эхээс  төрөхдөө  цэвэр ариун  хүнлэгэ  байдаг ч хүний  нийгмийн  хөгжил амьдралын  дарамт шахалтаар  хүн  чанараа  гээж магадгүй  амьтанлага  шинж  байдал  ордог харин боловсролтой  хүн  бол энэ амьтанлага  шинж  байдалын  эсрэг  бат  зогсож амьдралын  үзэл бодолд  ухамсар ухааралыг  зэрэгцүүлэн хөгжүүлэж  чадсанаар  итгэл  үнэмшил,  сүсэг  бишрэл, ёс  заншил, шинжлэх  ухааны мэдлэгэ боловсролтой нэгэн болоод  зогсохгүй   сайн  үйлс  бүтээж  гэгээрэлд  тэмүүлсэн үлгэр  дуурайлалаар  бусад  хүнийг  амьдралын сайн  сайханд  дагуулан зүтгэж маналайлдаг.