Аливааг уучлах сэтгэл оюун үгүй хүнийг амьдрал уучилдаггүй



             ХҮН  ТА  амьдралаа   амтлах  хоёр  зам  байдаг. А.  Уншин  судлаж  ухамсарлан ойлгож хэлэлцэн  ярилцаж Б. Хэрэлдэн  маргалдаж  эвдрэлцэн  тэмцэлдэж  өсөн  хорсож.  ХҮН  ТА  дээрхи  хоёр  замаар  амьдралаа  авч  явах  гурван  арга  байдаг 1. Аль  таарсанаар  нь  явах.2.  Аливаад  өөрийн зүгээс  шууд  дарангуйлан захирах  хэлбэрээр Б замаар  өгсүүлэн  зүтгүүлэх . 3   Ирээдүйг  харан холын  бодол  тээн хань,  гэр  бүлээ хүндлэн  аз  жаргалтай  А замаар  явах.   ТА  өөрийн  амьдралыг  яаж  хэрхэн амтлав.
Амьдралд  ямар нэгэн байдлаар алдаа  эндэгдэл  гаргадаггүй хүн  гэж  огтоос  байхгүй Энэ  алдаа эндэгдэлийг хүн өөрийн  ухамсар  ухаарлын  ёс суртахуун мэдлэгэ  боловсролын  цар хүрээгээр ухаарч  уучлан  өнгөрүүлдэг.  Уучлал  хэмээх  нэгүүлсэнгүй  сэтгэл  хүнийг  ямагт даган  байдаг  болохоор цаг  хугацааны  эргэлтэд  элэгдэн  хучирч  уучлахан  ч  байдаг. Тэгэхээр  амьдралд  мөнхөд  байх  алдаа  эндэгдэлийг  уучлах  нь  мунхагийн дотор ч байдаг  л  зүйл. Харин  мэргэн  хүн  бол  алдаа эндэгдэл  гаргахаас  нь  өмнө   ухамсарлуулан ойлгуулах  ёстойг  ухаарсан  байдаг.  Өөрөөр  хэлбэл  хүн  та  өөрийн  амьдралд  од,  гарги,  эрхэс  ямар нөлөө  үзүүлж  байна  хэмээн   өрнө  дорны  зурхай  зурлага  үзэж,  харж,  уншиж байдаг ч  өөрөө  гэр  бүл, ахан дүүс, төрөл төрөгсөд  гээд нийгмийн амьдралд  хэрхэн  нөлөөлж  ямар   үр дагварыг  үлдээж  байдгаа огтоос  бодож, цэгнэж, дүгнэдэггүйн... дээр Хүн  сайн үйлс  бүтээж  гэгээрх боломжит  цорын ганц   энэ  насны  амьдралаа  утга учрыг  ч  ойлгодоггүй. Цаг  хугацааны  давтамж  нь    алдаа,  эндэгдэл,  үгийн  болон  үйлийн мууг  засаж  залруул  хэмээн таны  үр хойчид  дахин  дахин давтагдаад  байдаг  үүүнийг  та  л засаж  залруулахгүй  юм бол  өнөөх
Аль  насанд  хийсэн үйлийн үр юм  бол  хэмээн  үг дуугүй  зовлон  бэрхшээлийг хүлээн зөвшөөрч   хүлцэнгүй  амьдрах  ёстой     гэсэн   мунхагийн    ухаанаар   үр хойч тань  амьдрах болж  байна  уу?    
Эсвэл  Манайх  хэн  хэнээ хүндлэн дээдлэж  хэрүүл  тэмцэл  хийдэггүй  айл  хэмээн  нүүр  бардам хэлээд  энэ  сайхан  аз  жаргалтай  гэр  бүл,  гал голомтыг  үр  хойчдоо  өвлүүлэн  өгөх гэж  байна  уу?  
Үйлийн үрийг хүн биш  цаг хугацаа  захирдаг юм Үнэн  шүү                                                                                               Засаад  залруулаад  өгөөч  хэмээн  цаг хугацаа  давтагдаад  байхад                                                              Заяаагаараа болог  гээд үр хойчдоо үлдээгээд                                                                                                           Үйлийн  үрээ    үүрүүлээд  зүтгүүлүүд   бай  гэж давтагддаггүй юм.  
Учир  иимд  өөрийн  номыг   амьдралын  амт  хэмээн  нэрлэв  Та  өөрийн   амтлагчаар  амталсан  амьдралаа  өөрөө  болон  үр  хойчдоо   хүртдэг.