Монгол хэлний зөв бичих дүрмэнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж би боддог.
Монгол хэлний дүрмэнд Зөөлөрсөн дан гийгүүлэгчийн дараа зөөлний тэмдэг бичнэ. Жишээлбэл : Амь,хонь, унь, холь гэх мэт Монгол хэлэнд зөөлний тэмдэг дангаар зөөлрүүлэх үүрэг гүйцэдэг бол зөөлний тэмдэг хэрэгтэй гэж бодохсон ч гэтэл монгол хэлэнд И үсэг зөөлөн дуудлагийн үүрэг давхар гүйцэтгэдэгээс гадна үгийн эхэнд гийгүүлэгч зөөлөрч хэлэгдэх тохиолдолд Я үсэг бичдэг .Жишээлбэл: хязгаар, мяраах, бялуу гэх мэт Үгийн дунд Ж.Ч, Ш –ээс бусад гийгүүлэгчийн дараа И эгшиг гээгдэхгүй зөөлрүүлэх үүрэгтэй И балархай эгшиг гээгдэхгүй Жишээлбэл : ангир, тамир, солир цадиг гуниг гэх мэт Зөөлөрсөн дан гийгүүлэгчийн дараа буюу Ь тэмдэг үсгээр төгссөн үгэнд урт аа, оо, уу, эгших бичих тохиолдолд Ь – И болон хувирч урт эгшигийн нэгийг хасна ИА, ИО, ИУ болон хувирна. 1 . Өөрт оноогдсон үг зөөлрүүлэх үүргийн тал хувийг И үсгээр гүйцэтгүүлэхээс гадна өөрөө И болон хувирдаг Ь хэмээх энэ тэмдэг үсэг ямар хэрэгтэй гэж 2. Ингэж үсэг хувиргадаг шинж чанараас болоод Жишээлбэл : Шархад Хойгуур гэсэн чиглэл бүхий автобус нийтийн тээвэрт явдаг. ХОЙГ гэдэг үгийн утгийг нэвтэрхий толиос үзвэр Далай тэнгисрүү түрж орсон эх газрыг хэлдэг байх юм. Монгол хэлэнд ХОЙГ гэдэг зүг чиг огтоос байхгүй . ХОЙТ ЗАМААР ЯВНА гэж бичих ёстойг ХОЙТ үгэн дээр УУР залгахпаа Т үсгийг Г болгон хувиргаж ХОЙГУУР хэмээх үг үүсгэв. Мөн ХОЙТУУР гэж БИЧЭЭД ХОЙГУУР уудаж болно. Ингэж өөрийн дураар үсэг хувиргаж үүсгэсэн үгээ ямарч эргэлзээгүйгээр хүлээн авч ойлгодог шинж чанараас үүдэн гадаад үгийг өөрийн эх хэлнээ орчуулаггүй хүлээн авч хэрэглэдэгийн эх үүсвэр болоод байна. Жишээлбэл: Кино тетарын билетийн кассанд очерлов. Хэн ч ойлгодог энэ үгүүлбэр бүгд гадаад үгнээс бүрдсэн Монгол хэлнээ хөврүүлбэл Би Сүүдэр ший үзэхээр тасалбар түгээгүүрийн газарт дугаарлан зогсож байна. Нэлээд олон үгийг гээж гадаад үгийг шууд ойлгож байгаагийн нөгөө тал нь гээгдэх эгшигийн дүрэм 1 Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшигээр эхлэсэн дагавар залгахад уул үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: Засаг – засгийг дагавар- дагавраар 2. И эгшигээс бусад богино эгшигээр төгссөн үгэнд урт эгшигээр эхлэсэн залгавар залгахад уг үгийг эцсийн балархай эгшиг гээдэнэ. Жишээлбэл: хурга –хургаас, Торго – торгоор өрнө – өрнөөс 3. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхлэсэн залгавар залгахад өмнө нь эгшиг жийргэвэл уг үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. Жишээлуэл. Дөрөв- дөрвөнд. 4. Үгийн дунд орсон Ж,Ч,Ш, ийн дараах И богино эгшиг нь урт эгшигээр эхлэсэн залгавар залгаж бичих тохиолдолд ямагт гээгдэж бичигдэнэ . Жишээлбэл. Хашир - хашраас, анжис – анжсаар Ингээд гээгдэх эгшигийн дүрэм үйлчлэж эхлэхээр зарим үг, оноосон нэрийн утга алдагдах зэрэг сөргө үзэгдэл бий болсон тул гээгдэхгүй эгшигийн дүрэм гээд дахин зохиосон А.Оноосон нэрийн барархай эгшиг гээглэхгүй . Б Эгшигт гийгүүлэгч эгшиггүйдэх . В . Дараалсан хоёр заримдаг гийгүүлэгч эгшиггүйлэх . Г үгийн дунд орсон ялгах эгшиг гээгдэж үгийн утга алдах . Д. Зөөлрүүлэн үүрэгтэй И балархай эгшигийг гээж бмчдэггүй . Е.Үйлт нэрийн Х - гийн залгаварын өмнөх балархай эгшиг гээгдэхгүй . Эдгээр зүйлийг дүрмээр зохицуулаж болох ч монгол хэлийг гажуудуулаж байгаа сөргө үзэгдэлнэ Жишээлбэл: Монгол улсын хөдөлмөрийн баатар далай даян дархан аварга Хорлоо овогтой Баянмөнх гэж бичиж уншдаг ёстойг Монгол улсын хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх аврага гэж бичиж уншдаг. Хорлоо - ын залгавар залгахад сүүлчийн хос эгшиг болох ОО гээж бичвэл Хорлын болно ингээд оноосон нэр өөрчлөгдөнө. Хорлоо гэж зөв уншихын тулд Г үсгийн ургуулан ИЙН дунд холбоос болгон Хорлоогийн хэмээн уншина. ҮСЭГ УРГУУЛАН БИЧИХ ДҮРЭМ МОНГОЛ ХЭЛЭНД ОГТ БАЙХГҮЙ Мөн 20 дугаар зууны манлай соён гэгээрүүлэгч Чадраабалын Лодойдамбын зууны шилдэг роман болох Тунгалаг тамирын хэсэг.. Оноосон нэрийн балархай эгшиг гээгдэхгүй гэсэн дүрэм ёсоор Л гийгүүлэгчийн өмнөх А эгшиг гээгдсэнгүй Чадраабалын гэж бичсэн атал Лодойдамбын гэхэд сүүүлчийн А эгшиг гээж байна Хорлоогийн гэж бичсэн шиг Г гийгүүлэгч ургуулан бичвэл Лодойдамбагийн болж оноосон нэр бас өөрчлөгдөнө. Зүй нь гээгдэх эгшигийн дүрэм балархай эгшигийн дүрэм хоёрыг үгүй болгох нь зөв ингэснээр 20 зууны манлай соён гэгээрүүлэгч Чадраабал овогтой Лодойдамба зохиолчийн зууны шилдэг Тунгалаг тамир романы хэсэг ... хэмээн уншина . Ъ тэмдэг үсэг жишээлбэл : ЗАВЬ зөөлөрсөн дан гийгүүлэгчийн дараа зөлний тэмдэг бичив. ЗАВ энэ зөөлөрсөн дан гийгүүлэгчтэй үг биш. ЗАВЪЯА үгийн эх ЗАВЪ хатуу үг Тэгэхээр ЗАВ хатуу ч бас биш тэгэхээр манин эсвэл саармаг гэхүү би мэдэхгүй байна . ЗАВ гэдэг үгийг Тодорхойлон боломжгүй болгож байгаа нь Ъ тэмдэг үсэг
Дээр бичсэн балархай эгшиг, хатуу, зөөлний тэмдэг үсэг гэх мэт олон дүрэмээс гадна эр эм үгийн Ий , ы нөхцөлийг уг үгтэй нь шууд залган бичиж балархай эгшигийн гээх гээгдэх эгшигийн дүрэм бий болгосон нь эгшиглэнт хэлний үндсэн уг язгуур чанарыг гачуудуулсан хамгийн том алдаа болоод байгаас гадна.
1954 оны 9 –р сарын 24 хэвлэгдсэн БНМАУ –ын түүх үүннэс өмнөх бүх уран зохиолын номонд Үг, Үгүүлбэр, Үгүүлэв, Үгүүллэг, Үгүүлсэн нь хэмээн хүний үг ярианы эрхтэн гарч буй авиаг үг хэмээ нь Үг язгуураас үүсэлтэй дээрхи үгнүүд цөм язгуурын өөрчлөлтгүй бичигдсэн байдаг. Үг язгуур дээр ямар ч дагавар нөхцөл залгахад язгуурын Ү эгшиг Ө болж өөрчлөгдөнө гэсэн монгол хэлний дүрэм огтоос байдаггүй Одоо Өгүүлбэр, Өгүүлсэн нь, Өгүүллэгэ, хэмэн бичиж байгаа нь шууд дүрмийн бус алдаа.
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ Сонсох бүр яруу баялагийг гайхан биширч... ийг минь өрөөл татанхай тахир дутуу бичиг үсэг тэмдэглэж хэлж ярихын эхлэл болоод зогсохгүй харь үгийг шууд хэрэглэх боломж нөхуөлийг бүрдүүлээд байгаа юм биш үү?
Өнөөдөр ЕБСургуулийн 1-р ангид 6 настай цагаан толгой үзэж багйаа сурагчидад Е үсэг үзээд нүдлэн цээжлэх даалгаварт өгөгдсөн үгэнд , ЕС, ЕРӨӨЛ БИЕ, БИЛЕТ гэх мэт үгүүд байна. БИЛЕТ гэдэг үг нь орос үг бөгөөд орос хэлний хичээл дээр ТАСАЛБАР хэмээн орчуулан үзэх ёстой мэт. Гадаад үгийг монгол хэлэнд хэрэглэхдээ А . Орчуулаггүй шууд хэрэглэх үг Жишээлбэл : ТУРК , МОСКВА АНГОЛ ТУНИЦ, ТОКИО , Гадаад улс болон хотын нэрийг орчуулан нэрлэж болохгүй . Б . Орчуулан хэрэглэх үг . Жишээлбэл. ТАКСИ орос хэлэнд, ТАХI ангил хэлэнд , бичиж дэлхий нийтээр нэгэн ижил дуудлага хэрэглэгдэх үг. Гэсэн үүнийг УНАА хэмээн орчуулан хэрэглэж болно. хэмээн ангилах нь зөв байх. БИЛЕТ орос үг, энэ үгийг орчуулаггүй шууд хэрэглэвэл. А. Тасалбар хэмээх монгол үгийг үгсийн сангаас хасна. Б. БИЛЕТ энэ үг нь КАСС хэмээх орос үгийг дагавар мэт өөртөө хамаатуулан хэрэглэдэг. Ингэснээр ТАСАЛБАР ТҮГЭЭВЭР хэмээх бас нэгэн монгол үг үгсийн сангаас хасагдана. ҮР ДҮНД нь А..эрлийз хэл үүссэнэ. БИЛЕТИЙГ КАССААР ХУДАЛДАНА . Б. Гадаад үгээр бичиж уншаад шууд ойлгоно. Жишээлбэл. Нэгэн дуучны тоглолтын зарлал төв зам дагуу хадагдсан байв үүнд бичигдсэнээр БИЛЕТ : ДРАМЫН ТЕТАРЫН БИЛЕТИЙН КАССААР. В. Гадаад үгээр бичээд хэн ч уншсан ойлгогдож байгаагаас үүдэлтэй монгол хэлэнд гажуудал гаргаж буй сөргө үзэгдэл нь монголчууд биднийг МОНГОЛЧУУД БУРУУ ЯРИЖ ЗӨВ ОЙЛГОДОГ ХЭМЭЭХ мунхагийн ухаанд сургаж байна. ЖИШЭЭЛБЭЛ. 20 орчим насны үе тэнгийн хэдэн залуу таксинд суугаад явж байх зуурт урд суудал дээр сууж явсан залуу жолоочид хандан – Энд ХАЛЬТ зогсоотох гэвэл жолооч замын баруун гар талд шахан зогсож өгвөл. Арын суудал дээр сууж явсан нэг залуу буувал өнөөх залуу явъя гэж дохив тэд явсаар Энх тайваны өргөн чөлөөнд орвол өнөөх залуу - Энэ буудал хальт зогсчих тамхи авъя гэсэнд жолооч – Төв замын нэгдүгээр эгнээнд машин орох хориотой Залуу – Сүртэйш баас чинь ХАЛЬТ гээд байхад. ... 1. ХАЛЬТ гэдэг цаг хугацааны нэр томъёо монгол хэлэнд огтоос байхгүй 2 . ХАЛЬТ гэдэг үг яриа хэрэглэснээрээ өөрийгөө овгор хэмээн бодож байж болох . Үг хэллэгийн зүй бусаар хэрэглэх алсдаа хувь хүний төлөвшөлтөнд нөлөөлөж байгаагийн нэг илрэл . Магадгүй энэ залуу ч гэсэн цагаан толгойн үзэхдээ БИЛЕТ гэдэг үгийг монгол үг хэмээн ойлгож уншиж сурсан ч юм билүү. Иймд монгол хэлний дүрмэнд өөрчлөлт оруулаж олон арван гадаад үгийг хасах хэрэгтэй юм. Эхлээд бид үсэг гээж бичдэг болсон Дараа нь үг гээж ярьдаг болсон Улмаар гээсэн үгээ гадаад үгээр орлуулан ярилцан эрлийз хэлээр бичиж уншдаг болов Удаад нь харь үгээр ойлголцоод Тахир дутуу өрөөл татанхай болсон монгол хэлээ аврах цаг нэгэнт болсон мэт санагдана.
Эх хэлээ монголоор нь байлгахад учирч буй бас нэг хүндрэл
2013- 2014 оны хичээлийн жил 1-р ангид сурч байгаа 6 настай нэгэн хүү – Тэгвэл яагаад монгол хэлний хичээлд үзээд байгаа юм бэ ? асуулт тавив. Энэ хүүгийн асуултын учир хийгээд хариултын хувилбарыг хамтадаа сонирхоё.
Монгол хэлний хичээл дээр шинэ үсэг үзсэн хүү гэртэй ирээд гэрийн даалгавараа хийж үсгээ бичиж үгээн цээжлэх болов.
Гэрийн даалгавар: “ К , к ” авиа үсгээ нүдлэн тогтоож сурах бичгийн 122 хуудасыг 5- 10 удаа унших. А. Баяжихын хувилбар 50 – ыг дэвтэрт хийгээрэй ЦЭЭЖ БИЧИГ : Өгүүлбэрийг 5 удаа маш сайн уншиж тогтоолгоод цээжээр бичүүлж алдааг нь засаж гарын үсэг зураарай. КИНО, КАМЕР, МАРК, КАРТ, ТАКСИ, КОМПЬЮТЕР. Мөнгийг энэ КАРТААР өгдөг. Пүүзээ сайн угааж, улавчийг ойр ойрхон сольж байгаарай.
Дээр дурдагдсан бүх үг гадаад үг бөгөөд дараагийн өгүүлбэр ч бас эрлийз хэлний өгүүлбэр. Энэ олон гадаад үгийн эх оронд минь нутагшуулан үлдээж эх хэлийг минь эрлийз хэл болгон хувиргаж байгаа К авиа үсэг хэдий үеэс цагаан толгойн дараалалт орсон юм бол. КИНО хэмээх үг анх монгол хэлэнд нэвтрэн орж ирэхэд СҮҮДЭР ШИЙ хэмээн орчуулан хэрэглэж байсан бөгөөд К авиа үсэг монгол хэл бичигт гадаад үг бичин тэмдэглэх үсэг байсан учраас нутагшин оршиж чадахгүй байж. Кирил үсэг цагаан толгой хуулбарлан монгол хэл бичиг болгон хэрэглэх болсон үеэс К авиа үсэг Карл Марксын сургаальтай Комунист намаар удирдуулсан Комунизмын бүрэн төгс ялалтанд тэмүүлсэн улс болон хөгжих зорилтод хөтөлбөр дээр тулгуурлан монгол хэл бичгийн цагаан толгойд өөрийн гэсэн байр суурийг эзэмшээд даруй 70 гаруй жил болжээ. Магадгүй К авиа үсгийг үгүйсгэх гэхээр Комунист үзэл сурталаас ухарсан , урвасан хэрэг болох гээд байсан ч юм билүү. Ингээд К авиа үсгийг дагсан олон арван гадаад үг монгол хэлийг минь эрлийз хэл болгон хувиргаж эрдэмтэн мэргэд нь хүртэл нутагшин үлдэх үг байдаг хэмээн өмгөөлөөд эх хэлээ аврагчийн дүр эсгээд яриад сууж байх юм. Эх хэлээ аврая гэвэл эх болсон цагаан толгойгоо мөрдлөгө болгох хэрэгтэй санагдах юм. Монгол бичигт гадаад үгэнд ордог зарим үсэг Ф, П , К ,Ц , З , Ж , Х , ЛХ , ЕЭ гадаад үгэнд орох бичлэг болоод Д ,Т үсгийг үгийн хаана ч орсон дүрс хувиргахгүй бичнэ. Гадаад үгийг бичих гол зарчим нь тухайн хэлний бичлэг дуудлаганд ойр бичихийг хичээдэг хэмээн заасан байх юм. Өөрөөр хэлбэл монгол бичигт гадаад үгийг галиглахгүйгээр бичигдсэнээр гадаад үг хэмээн уншиж сонсох олонд шууд ойлгогдохоор байжээ. Өнөөгийн монгол хэл шиг гадаад үгийг монгол хэл мэт монгол хэлний хичээл дээр үзээд цээжлээд бичээд байдаггүй байж. 6 настай хүү монгол хэлний хичээл дээр гадаад үг уншин цээжлэж байгаагаа гайхан асуусан асуултанд Монгол Хүн Та - Ямар хариулт өгөх гэж вэ ?
Миний хариулт: Гадаад сурч боловсрол эзэмшихийн тулд тухайн хэлийн үсэглэлийг эхлээд сурч Авиа үсгүүдийг нүдлэн тогтоож бичиж сурдаг. Тэгтэл монголчууд бид яагаад тусгаар улс байтлаа ОРОС хэлийг сурахдаа АЗБУКА үздэггүй юм бол. Хариулт нь: Монголчууд бид монгол цагаан толгойг биш орос үсэглэл үздэг учраас . Иймд: Эх хэлээ монголоор нь авч үлдэхийн тулд монгол хэлний цагаан толгойгооогоос К, Ф , Щ , Ь , Ъ гэсэн үсэглэлүүдийг хасах хэрэгтэй . Эдгээр үсгийг цагаан толгойгоос хасагдвал эдгээр үгээр орсон үг бичигдэхгүй нэгэнт бичигдээгүй үгийг хүн уншихгүй , уншаагүй үгээ хүнд хэлж ярихгүй үр дүнд нь эрлийз хэл устаж монгол хэл цэвэршинэ.
Монгол хэлээ цэвэр ариун байлгахад бүх нийтээр сана зовинох цаг болсон.