Хүний биеийг олж төрөх нь тэнгэртэй хувь заяа юу?
Хүний биеийг олж төрөх нь тэнгэртэй хувь заяа юу?
Тэнэмэл хувь заяа юу?
Бурхан шашны сургааль номлол ёсоор орчлонгийн амьтан зургаан төрөл зүйлд хуваагддаг Тэдгээр нь тэнгэр, асури, хүн, адгуус, бирд, там бөгөөд эхний гурван нь сайн заяаны амьтан, нөгөө гурвыг муу заяаны амьтан хэмээдэг. Эдгээр зургаан төрлөөс олдохуйяа бэрх, нэн эрхэм нь хүмүүний төрөл бөгөөд учир нь гагцхүү хүний төрөлд эрдэм ухааныг төгс гэгээрэн эзэмших буян номыг сайтар үйлдэх тэргүүтнээр бурханы хутгыг олох дээд боломж бүрдсэн байдаг. Бусад төрөл тийм сайхан нөхцөл үгүй бөгөөд тэнгэр л гэхэд жаргалдаа ташуурсаар байтал насны хэмжээ гэнэт төгсдөн жишээтэй. Олоход бэрх хүний төрлийг олж төрнө гэдэг нь Зүүний үзүүрийг дээш харуулаад атга будаа асгахад зүүний үзүүрт тогтож үлдсэн тэнгэртэй хувь заяа, хүний биеийг олж төрдөг хэмээн бурхан шажны ёсноос тайлбарладаг.Тэгвэл Урьд насанд хийсэн үйлийн үрээр энэ насанд зовж зүдэрч байгаа тул энэ насандаа хүлцэнгүй номхон байж зовлон зүдгүүрийг үг дуугүй хүлцэн өнгөрүүлэж байгтун тэгвэл хойд төрөлдөө зовлонгооос ангижрана хэмээсэн нь Манжийн байлдан дагуулагч нар монгол улсыг эзлэн захирмагц энэ үлгэрээ зохиож үүнийгээ Бурхан шашны сургааль хэмээн монголын ард түмэнд итгүүлэн үнэмшүүлэж чадсан юм. Үлгэрт итгэвэл зүүний үзүүрт тогтож үлдсэн тэнгэртэй хувь заяа энэ орчлонд хүний биеийг олж төрдөггүй, Аз, Эз хоёрын аль нэгэнд тохойсон тэнэмэл хувь заяа хүний биеийг олж төрдөг болох нь энэ 300 жилийн Өмнөх дарангуйлагчийн зохиосон үлгэрт итгэн суухаа одоо болих цаг болсон юм бишүү . Урьд насандаа ямарч төрөлд биеийг олж төрсөн байсан ч гэсэн гэрээлд хүрч чадсан тэнгэртэй хувь заяа л энэ насандаа хүний биеийг олж төрөөд хүний ёсоор сайн үйлс бүтэээж гэгээрэх боломжит цорын ганц хүний амьдарлаар амьдрана. Амьдрахдаа бид ЮУНЫ ЧИНЬ УРЬД НАСНЫ ЗОВЛОН энэ үлгэрт өнөөг хүртэл итгэсээр ирээдүйгээ мөхөөсөөр үг, үйлийн муугаа үр хойчдоо үлдээсээр үүрүүлсээр амьдрах уу ? Таны тэнгэртэй хувь тавилан түшин хүний биеийг олж төрсөн тэнгэртэй хувь тавиланг тэнэмэл хувь тавилан болгон хувиргах хүчин эцэг эх хоёрт л байдаг.
Жишээлбэл : Зууны манлай соён гэгээрүүлэгч Ч.Лодойдамба , зууны шилдэг Тунгалаг Тамир романы хэсгээс...
Энэ хүнийг Итгэлт гэдэг . Одоо гучин хоёр настай Итгэлт ямарч язгуур угсаагүй Эцгээс өвлөсөн өв хөрөнгө бага боловч хайрга чулуу мэрэхээс бусадыг хийж байгаад Луу гүний хошууны тэргүүн баяны нэг болжээ. Арван есөн насандаа Далай чойнхор вангийн Лувсан тайжийн охиныг ёслон авч өмчинд нь овоо мал авсан нь хөрөнгөжихийн эх сурвалж болжээ. Гаднаа цөөн мал байлгаж бусдыг нь хэдэн хошууны ядуучуудад суурилан өгч хариулгадаг ажээ. Итгэлтийн бүл гэвэл эхнэр Должин арван настай хүү Хонгор, долоон настай охин Солонго ийм дөрвөн халуун ам бүл билээ. Итгэлт үүрийн гэгээ цайхаас үдшийн бүрэнхий болтол борви бохисхийхгүй юм хийж байдаг. Хавь ойрын хүмүүсээ ч тийм байлгахыг хичээдэг. Энэ ч учраас эхнэр Должин нь бусдаас түрүүнд босоод бусдаас түрүүнд үнээгээ сааж билчээдэг заншилтай. Хэрэв аль нэгэн айлаас хожимдвол тэд өдөртөө дуу шуугүй уурлан явдаг. Энэ зангий нь мэддэг зарц нар нь их гэрийн цайны уур дуугарахаас нааш босдоггүй.
Итгэлт хэсэг зогсож хэд дахин суниав. –Должин хүүг босгоод үнээнд явуул. Сайхан өдөр болох нь гэж нарийхан царгиа дуугаар хэлээд хойт гэр рүү гүйн очиж өрхийг татаад – Дулмаа босвол дээр байхаа гээд зүүн гэр рүү алхтал гэрээс ахимаг насны авгай гарч ирээд өрхөө татлаа. Хойт жижиг гэрт Итгэлтийн адуучин Галсан эхнэр Дулмаагийн хамт байдаг. Зүүн гэрт хоньчин Ням, эхнэр Хишигт, зургаан настай охин Сүрэнгийн хамт байдаг. Итгэлтийн нуруу намхан туранхай боловч булчих шөрмөс болсон бие нь гүйж үсэрч явахаар зориуд заяагдсан мэт бөгөөд нутгийнхан ,, Дэвхрэг Итгэлт ,, гэж хочилдог Итгэлт шогшсоор гэрийнхээ гадна очиход хүү Хонгор нь нүдээ нухлан гарч ирэв. – Муу хүний нойр, мулгуу хүний шүлс гэгчээр нойрмоглоод заяа нь орхисон тархи, Бушуухан үнээгээ хураагаад ир гэж тэртээ хойт энгэрт идэх нь идэж хэвтэх нь хэвтэж байгаа сарлаг хайнаг голдуу үхэр рүү заав. Хонгор бургасан шилбүүр авч мордон гүйх гэхэд “” Мод битгий уна, заяа нь орхисон тархи “” гэж эцэг нь зэмлэн зогсоов.,,,
Модон шилбүүр унан хурга, ишиг, үхэр тугланд гүйх нь монгол хүүхдийн удамшил монгол уламжлал мэт ойлгож санаж явдаг надад, Зууны манлай соён гэгээрүүлэгч Ч. Лодойдамбын зууны шилдэг роман болох Тунгалаг Тамирт ийнхүү бичигдсэнийг уншаад их гайхаж билээ.Тэгэхнээ амьдралд Уг романы гол дүр Эрдэнэ мэт ядуу харц, хамжлага ардууд угаас өөрөө унах морьгүй тул үр хүүхдүүдээ мод унуулахаас өөр яах ч билээ . язгуур угсаа гаралтай ноёд түшмэл хийгээд баян хөрөнгө чинээтэй Итгэлт мэт хүмүүс үр хүүхдүүдээ мод унахыг “” Заяа нь орхисон амьтан”” болно хэмээн үзэж хориглодог байсныг зууны манлай соён гэгээрүүлэгч үгүүлжээ.
Тэнгэртэй төрсөн хүний заяаг Тэнэмэл заяа болгон хувиргадаг нь Бидний үг, үйлийн буруу хийгээд үр хойчдоо өвлүүлэн үлдээж буй үйлийн үр юм.
...Тэднийг гэртээ ойртоход Хонгор тэргүүтэй Сүрэн сүүлтэй хүүхдүүд угтан гүйлдэж ирлээ. Нямаа мориноос бууж өврөөсөө гурил гаргаж хуваан өгөх зуур,, – Идэх гэж эрхийгээ долоох гэж долоовороо идчих вэ дамшигнууд ,, гэлээ. – Батаа энэ хоёрынхыг булаая гэж Хонгор хэлэхэд чухам юу идсэнээ мэдэх гэсэн бололтой уруулаа долоож байсан Бат ойлгосонгүй – Ээжээ үүнийг хараач гээд Солонго ухасхийсэн боловч тугалын зэлний дэргэд Хонгорт баригдав. Ул нь гялалзан гүйж явсан Сүрэн Солонгод туслан гурвалжин зодоон болов. Хонгорын хэлсэн үгний учрыг хожим ухаарсан Бат бас л гүйж очин ноцолдов. Сүрэн Хонгорын гар, Батын булчинг хөхөртөл нь хазсан боловч тус болсонгүй. –Дандаа хүүхдийн юм булааж байдаг золиг шүү гээд Должин Хонгорын чихнээс татан босгоод хоёр дахин алгадаж түлхэв. – Чи бас гээд Батруу ухасхийхэд тэр зугтан арилав. Хонгор уйлсан ч үгүй Батыг гүйцэж очоод гараа үзсэнээ - Муу эм шулмын хазсаныг хараач гэв – Намайг бас хазсан гээд Бат гарын хөхөрсөн булчинг үзүүлэв. - Юунд хүний юм булаах гэдэг юм ? гэж Эрдэнэ хоёр хүүг зэмлэв. –Тэднээс булаагаад идчихэж чадахгүй муу дамшигнууд гээд Итгэлт шоолон инээв. – Идэх гэж эрхийгээ долоох гэж долоовороо гэж эс хэлсэн билүү гэж Нямаа хэлээд гэрийн зүг явав. - Хоовон хөхийг алж орхих юмсан гэж Должин үглэсээр уйлсан Солонго, Сүрэн хоёрыг хөтлөн ирж явлаа.
Эх хүн үрээ алж орхих юмсан хэмээн үглэдэг нь монголын уламжлал биш гэдгийг хүн бүр мэдэх биз гэвч зууны манлай соён гэгээрүүдэгч Ч. Лодойдамба зохиолдоо - Хоовон хөхийг алж орхих юмсан гэсэн үгийг яагаад хэрэглэсэн юм бол. Энэ мөрнөөс өмнө “” Хоовон хөх “” гэсэн нэрийг яагаад хэрэглээгүй юм бол. Хожимоо “” Хоовон хөх”” хэмээн алдаршсан шилийн сайн эр Хонгор хувьсгалын эсэргүү бослого үймээний үеэр багийн найз Батад өөрийн бор морийг унуулан оргуулсан Хонгор түгжилийн морьтой зугтаж яваад Батад буудуулан алагддаг. Яагаад заавал Батаар буудуулах болов “Хоовон хөхийг алчих юмсан” гэсэн эхийн үгийг сонсон хүн Бат Магадгүй эх хүний санаадгүй хэлсэн үг он цагийн урсгалд салхитай дэлхий тойроод үр хүүхдүүд тань нөлөөлдөг хэмээн бодож бичсэн байж болох .
Зохиолч зохиолын үйл явдал өрнөл дүрүүдийн шинж байдал зан төлөв нэлээд судлан амьдралын өрнөл үйл явдлыг олон талаас нь харж бичсэн нь дамжиггүй тийм ч учраас уг зохиол зуны шилдэг зохиолоор мөнхөрсөн хэмээн би бодно. Уг романыг уншаад миний ухаарсаныг та хүлээн зөвшөөрч болно эс зөвшөөрсөнч болно энэ таны эрх Гэхдээ үр хүүхдүүдээ хүн болгон хүмүүжүүлэх үүрэг хариуцлага та бид бүхэнд ижил оноогдсон байдаг билээ. Иймд үгийн муугаар үр хүүхдүүдээ эсвэл хэн хүнийг өөчлөн хэлж Тэнгэртэй төрсөн заяаг Тэнэмэл заяа болгон хувиргахгүй байхаас гадна Түүгээр яваа гайг Үүгээр дуудан авчирч өөрөө үүрч үр хүүхдүүддэээ үүрүүлэх нь хэн хүнд болоод үр хойчд тань хэрэггүй мэт санагдана.