ЦАГААН ТОЛГОЙН дараалалаар амьдралыг өгүүүлэв №1
Амьдралыг хэрвээ зүтгүүртэй цуваа гэвэл Ачаа нь хүн хүний хувь заяа байгаа Алсын бодолтой зорилоготой хүнийх арслантай авдарт цувааны эхэнд явна. Адармаатай, арчаагүй, сул дороо хүнийх тааранд боодолтой цувааны сүүлд явна
Буян нүгэл дүүрэн ачсан Буцаж ухарахгүй цаг хугацааны галт тэрэг Буудалд дээр зогсож зорчигчоо хүлээдэггүй Бууж үлдвэл таны амьдрал хоцроно
Вагон вагоноор дүүрэн хувь заяан дотор Ван Тойрли Хэрээд аймагтайгаа байна Ванган зохиолчийн дүрүүд сэтгэл мөнхөрсөнөөрөө оршино Вандан аваргийн үүзэл суухай уухайн түрлэгтэйгээ цуурайтана
Гүйж өнгөрөх мэт он цагийн урсгалыг Гүйцэж түрүүлэн зүтгэх холын бодолтой хүнд атаарахмаар Гэрэлтэй өдөр харанхуй шөнө жамаараа л солигдоо гээд Гэюүрч суух хүнийг харахаар солиормоор .
Дэргэдэх хүний зовлон хамаагүй гэх мөртлөө Дээд төрийн гүидэл, нүүдэл, суудал хамаагүй гэх мөртлөө Дэлхий сөнөх, сөнөхгүй бүр хамаагүй гэх мөртлөө Дээшлэн дэвжих хүмүүст атаархан хорсогч хүн байх юм
Ерөөлийн эзнээр тодорон дэвжсээр Ер бусын олноор тойрон хүрэээлүүлэн Ертөнцийн жамыг өөрийнхөөрөө эргүүлэх жүжиг дэглээд Ерөөл ч үгүй ембүү ч үгүй болох амьдрал байх юм
Ёотон мэт цагаан дүрд хувилан нуугдаж Ёстой мэт олныг төөрөгдүүлэн хуурч, хүндлүүлж дэвжчихээд Ёо гэх зовлон шаналалд түмнээ үлдээсэнээс Ёроолгүй харанхуйд сорогдон орох амьдрал байх юм.
Жихүүн өдөр мэт сэтгэлд хурсан жаварыг арилган Жаргал цэнгэл, баяр баясалыг өрөөл бусдад харамгүй хайрлах хүн Жамц давс мэт гашуун зовлон өөрт тохиолдоход чимээгүйхэн Жаргах наран мэт бор хоногийн цаана шингээд, өглөө нартай хамт жаргалтай мандана.
Зон олны үнэн үг намрын навчис шиг шарлан унаж Зоос мөнгөний хүрэлцээнд ганц зул өнчирөхөд Залуу хүний зорилого бэлэн мөнгөний эрэл болсон Зэрлэгэ амьтадын хүрээлэн мэт нийгэмд амьдрах юм бид
Ишиг хурга шиг ижилдэн шуугах хүүхэд наснаас Ихэр цэцэг мэт үерхэн нөхөрлөөөд Ижий аав болон үрийн зулай үнэрлэх Ижилгүй сайхан ханы заяа байх юм
Лууль шарилж мэт хогийг ургамал төрд дүүрэхэд Луут тугийн дор монгол зон сөгдөхөд Лимбэний аялгуу мэт түмний сэтгэлийг хөдөлгөн Лут эр баатар зоригоор ардын бослогийг удирдсан билээ.
Магад үнэн гэж өөртөө итгүүлэн төрийн суудалд залраад Маргааш болов, Амлалтаа биш хувийн эрх ашгаа бодоод Мөн ч олон ариун үнэнийг нухчин дарж, худлыг үнэнд хувирган Манай сайхан эх орноо мөхөөх үхэр монголууд байх юм
Насны залуу цусны халууныг үүрдийн хэмээн санаж Нэг насны бэртэгчин зангаар амьдралд оролцон Найр наадам зугаа цэнгэлд цэцэг мэт хагдарч явсаар Нэг л өдөр хүний нийгмийн хог дээр үлдэх хүн байх юм
Одоо цагийн бусармаг бүхэнд оролцож, удирдаж, Оломгүй шуналын мананд төөрөн олны хөрөнгөөс хэр чадлаараа зөөгөөд Оосоргүй тэнгэрт дүүлэн хүрэв . Хэн надад халдах билээ гээд Од мэт харван мөхөх хүн байх юм
Өндөр төрийн суудлаас ашиг хонжоо хөөсөнгүй Өнгө мөнгө, үлэмжийн гоод уравсангүй Өнөр баян харь улсад цагаачилсангүй Өсөж төрсөн нутагтаа, өргөн олонтойгоо заяа нэг явах хүн байх юм
Партизан цэргүүд цахиур буутай хувьсгал хийсэн 1921 он Понер сурагчид анхны тангарагаа өргөсөн 1925 он Пулёмонт буутай хилийн цэргүүд самуурайн танкыг зогсоосон 1939 он Пуужин хөлгөөр монгол хүн сансарт ниссэн 1981 он түүхийн хуудасанд мөнхрөн байна.
Ринчин Баямбаевын Цогт тайж улааны шашныг дэмжээгүй нь үнэн Рэнчины Чойном улаан комунизмыг магтаагүй нь үнэн Рах хэмээх араатан сарыг огт залигдаггүй нь үнэн шиг Ромбо зүүсэн ажилгүйчүүд монголын хөгжилийг хурдасгахгүй нь үнэн
Сэтгэл зүрхнээс ээж шиг хайрлаж, аав шиг ухааруулах Сэтгэхүй гэгээн сарнайг тасдаж хаяад, шарилж өвсийг таалан үнэрлэж Санаа алдам оо энгэсэгт хууртаж уран гоо биед дурлаж Сар мэт хээр хонож , өтөл насаа асрамжийн газарт тушаах амьдрал байх юм.
Таван хошуу мал хот дүүрэн , тарга айрга ширээ дүүүрэн Танил тал ар өврийн хаалга төр дүүрэн ч Тахилага сүлдэндээ өргөл үгүй явсааар Талын зуд, ган , түймэрт хуйхлагдан үлдэх амьдрал байх юм
Удмаас заяасан бурхан авъяасанд ирдэж Ухаант мэргэдийн сургааль үгийг үл ойшоон Уулын гөрөөс мэт цахилж явсаар Усанд норсон болжмор шиг үлдэх амьдрал байх юм.
Үр хүүхдүүдийнхээ хиймор сүлдийг доройтуулаж үдэш бүр хэрэлдэгсэдийн Үг нь хорон, үйлс нь өс , санаа нь буруу, сэтгэл нь мөс болон бухимдсаар Үйлийн үрээ нуух гэж үлгэр зохион өөрийгөө зөвтгөвч, үнэнд гүйцэгдэх цагт Үгээ өөрөө сонсож чадахгүй хахаж , боож үхэх шахах хүн байх юм.
Хүний орчлонгийн хатуу хуулийг хөлд орох цагаасаа амсаж Хүчээр тулгаж оноосон ял бүхнийг нь хүйтэн хатуу гэлгүй үүрч өсөөд Хотол олны өмнө нүүр бардам ажилтай , ханьтай , үртэй Хүн чанраа гээгээгүй ухамсар гэгээрлийн тэнгэртэй хүн байх юм
Цээлийн ус шиг тогтуун амьдралд Цэлмэг тэнгэрийн саран тусахад өртөг нэхдэг Цэгнэж үнэлдэггүй зүйл амьдрал олон байдагийг умартаж Цэн нулимсны үнэгүй өнгөрөх амьдрал байх юм
Чамайг гэсэн сэтгэл бүхнийг хөргөж Чиний төлөө хэлсэн үг бүхнийг сөргөж Чамд ямар хамаатай юм бэ ? гэж арсалдахаас өөр мэдлэггүй явсаар Чийгийн улаан мэт элс болон үлдэх амьдрал байх юм .
Ширмэн бөмбөг шиг үгээ шидэлцэж, маргалдаж , муудалцаж Ширэв татсан харцаар өдөж, мөргөлдөж, нүдэлдэж Шилэн лонхтой дарсанд хувь заяагаа мэдүүлэж Шалдар булдар амьдрах, амьдрах ч гэждээ амьдралд хаягдах хүн байх юм.
Эрдэнэт хүний биеийг олж төрөх тэнгэртэй заяа Эхийн түшигтэй ижилээ олох ханы заяа Эцгийн гал голомтоос өрх тусгаарлах үрийг заяа Эцсийн эцэст хүн хүнээрээ байх нь хүний ухаан
Юу ч байсан бүхнийг бусдаас нэхэн суухаа боль Юм л бол бүгдэд бусадыг буруутгахаа боль Юу ч байхгүй гэж гаслан гуйлагчин царайлахаа боль Юм бүхэнд өөрийгөө чадна гэж зүтгэ. Зүтгэл тань үнэлэгдэнэ.
Ялах, ялагдах хоёр хүний амьдралд ээлжлэн байдаг юм болохоор Ял, гавъяа хоёрыг хамтад нь үүрч болдоггүй юм. Учир нь: Ямар тавилан хэнд оноосоноо бурхан өөрөө ч мэддэггүй юм. Үнэн шүү. Яриангүй та өөрөө өөрийнхөө амьдралыг төлөвлөн бүтээж, үр хойчдоо үлдээдэг