Номыг өгүүлэгч нь машид эрхэм Ноттой сонсогч нь түүнээс эрхэм Бүтээгч нь бүр эрхэм Бүтээвч шидийг олсон нь нэн эрхэм ... Эхний дөрвөн. Мөртөөс үзвэл 1-р мөр номонд өөрийн үйлийн сайн мууг өгүүлсэн, бичигдсэн хүн эрхэм гэсэн үг . 2-р мөрөнд Номонд өгүүлсэнийг ухамсарлаж ухаарсан хүн өгүүлэгчээс эрхэм гэсэн үг 3-р мөрөнд Ном зохиогч бүтээгч болон түүнийг уншин олны сонорт хүргэгч хүний бүр эрхэм гэж 4 –р мөрөнд Шидийг олсон нь номын сайн сайхан бүхнийг сэтгэлээс ухаарч өөрийн сэтгэлдэх муу муухайг арилган гэгээрсэн хүний нэн эрхэм гэжээ .. Дээрх өгүүлэгт гарч буй гуравдагч өвчтөн өнөөх муу санаат 2 дахь өвчтөнөөс илүү муу хар хорон санаатай хүн байсан ч юм билүү цонхоор юу ч харагдахгүй байгаа гэдгийг мэддэж байсан ч байж болно. Гэхдээ сайн сайханыг сонсон уярч ухамсарлан ухаарсан тэрээр санаа муутыг нас барсаны дараа цонхон дор байрлах орон дээр хэвтээд нөгөө хоёр орон дээр хэвтэх дараагийн хоёр өвчтөнд яг өмнөх хүн шиг шиг сайн сайханыг ярин өгч сэтгэлийн зовлон өвчин хуучийг нь мартуулах биз. Ном бичих, бичигдэхийн учир нь энэ - Үүнийг эс ойлговоос та 3 – р ангийн хүүхдүүдээс ухаан муутай. Яг Та 5 – р ангийн хүүхдээс ухаантай юу ? гэдэг нэвтрүүлэгэ шиг
Сайн үйлийг үйлдвэл түүнээ бусдад харуул Олны сэтгэлийг үйлийн сайнд хөтлөвөөс та цаглашгүй их буянтан. Муу үйл үйлдсэн бол та түүний бусдад ухааруул Түмний сэтгэлд гэгээрлийн үүдийг нээсэн та ч бас гэгээрч нүглээс ангижрана
Ухаант хүн урдах амьдралаа төлөвлөн бүтээдэг бол Мунхаг хүн ядаргаатай юм цаг нь болохоор хийнэ гэдэг нь “”Дараа нь өлсдөг юм хойно одоо хоол идээд яах юм бэ”” гэсэнтэй утга нэгэн буюу.
Адпаа эндэгдэл бүхэн буруу байдаггүй Алдаанаасаа ухаарч суралцдагүй нь буруу
Буруу үйлдэл бүхэн буруутан болгодоггүй Бусдадаа гай болж ( гүйх нохойд гүйхгүй нохой саад болоо ч нь ) буруутан болдог.
Бие болоод сэтгэл эрүүл хүн нэг ажил эрхлэж ирээдүйн мөрөөдөлгүй амьдардаг бол Төрлөхийн болоод олдмол байдлаар бие сэтгэл тахир дутуу хүмүүсээс ичиж амьдрах хэрэгтэй Учир нь бие сэтгэлийн хязгаарлагдмал хүмүүс нөхцөл байдлаас улмаас ганцхан ажил эрхлэлэг ч мөрөөдөлдөө хүрэх гэж тэмүүлсээр байдаг.
Давахгүй гэсэн даваагаар гурав давахгүй Түүгээр яваа гайг үүгээр дуудаж үүрэхгүй Амьдралыг авч явж чаддаг хүнийг амьдралын ухаантай хүн гэдэг