ЦАГААН ТОЛГОЙН дараалалаар амьдралыг өгүүүлэв №2
“ Амьтанд хал балгүй явна гэдэг айхтар том гавъяа юм шүү. “ Төрийн соёрхолт яруу найрагч. Р. ЧОЙНОМ
Амьдрал гэдэг урт хугацааг би ухаардаггүй байв Алдах, онох гэдэг агархан хугацаа , гэхдээ . Буруу зөвөө шүүж ухаараад өөрийгөө уучлаад . Бусад хүний гэмийн уучлахад хожимдохгүй хугацаа Гэмээ ухаарсанаас эхлэсэн он цагийн урсгал Гэгээрэл өөд тэмүүлсэн тайтгаралын хугацаа . Эргэн бодъё . Дэм дэмэндээ өссөн эцгийн гал голомтоос . Дэндүү хол тасраад ганцаардалын мананд төөрөх цагт Ерөөл шиг хараалыг хэн хүнд чулуудаад өнгөрөх амархан ч Ертөнцрүү яваад, ирэхгүй хүн байдагийг ухаардаггүй нь харамсалтай . Ёстой мэт бусдаар тэтгүүлсэн, туслуулсан, авсан хариуд нь . Ёр мэт үгээр хараасан зүхсэн гомдоосон, эцэст нь Жаргал ямагт өөрөөс минь зугтаад байх шиг санагдах Жиндүү бодолд сэтгэл хөрж, царцаад нэг л гунигтай . Зовлонго өөрөө дуудаж үүрээд байгаагаа ойлгодогүй болохоор . Золиос болгон хэн нэгнийг хараагаад л байдаг нь харамсалтай Илүү заяасан дутагдалаа эмчилгээгүй болсон шүд шиг сугалаж хаялгүй Исгүүлсэн мэт сэтгэлийн шархаа эдгээж чадахгүй удсан минь үнэн . Луу хээт дээл өмсөөд бөгтөр нуруугаа тэгширсэн мэт нулимж явахдаа . Луувирчнаас өөрцгүй ухаанаар, сэтгэлээсээ тусласан хүнийг гомдоосон минь үнэн Мухар сүсэг, үнэн бишрэл хоёрыг ялгалгүй тэнүүчлэн амьдрахдаа Мунхагийн оюунаар хорвоог харж явсан минь нүгэл . Нарт хорвоод хүмүүний амьдрал үргэлжлэхтэй хамт . Намайг үгүй ч үр хойч минь амьдралд үлдэхийг ухаараагүй минь нүгэл Одоо цагийн тарчигхан бодлоор ирээдүйгээ мөхөөгөөд Ододыг хүртэл анхааруулсангүй гэж гомдолдог байсан минь нүгэл . Өөрийн бодол өөртөй зөв хэмээн . Өчүүхэн хүн өөрийгөө зөвтгөдөгийг ухаарсан минь шагнал Сэтгэлийн гүндэх атаа жөтөө, арчаагүй зангаа устган Сэрүүн шөнө ухаарч хоносон минь шагнал. Эргэн бодъё . Төрсөн төөрсөнөө гоочлон үгийг муугаар дуудан гомдоож . Там болгон амьдралыг нь доглон нулимстай орихсон ч юм билүү Ураг төрлөө дорд үзэн шавар шавхай шиг бодоод. Өөрөө Ура цуурайтуулсан ялалтын марш алхаж явсан минь нүгэл . Үгийг муугаар хүний сэтгэлийг үхүүлэж, өвчлүүлсэний шагналд . Үйлийн үрээ эдлэн ганцаардлын зовлонд унасан минь үнэн Ханагар энэ амьдралын түмэн янз тавилангаас Ханат гэртэй авчирсан үйлийн үр минь энэ . Цагаан өнгөөр сүүдрийн будавч хараараа байдаг . Цахилж одсон он цагийн урсгал эргэн хөвөрөх учирт Чин сэтгэлийн угаас өөрийгөө хараа, зүх , уучил Чиний, миний алдаа, эндэгдэл бүхнийг уучлан, эцэслэн цэг тавиад . Шинэ өглөөний нартай учран золгож мэндчилээд . Шинэчилэн төлөвлөсөн ирээдүй өөдөө итгэл төгс зүтгэ. Ура Энэ биеийг илээж цаг цагийн урсгалд хөврөн одохдоо Энэ орчлонд үлдээх сайн үйлс бүтээ, сайн нэр үлдээ . Явдал мөрөө харан ухаарч амжсан би, өнгөрөөд . Яваад очих газартаа сүг дүрстэй амьдрахгүй нь үнэн