МОНГОЛ УЛС цаазын ялгүй УЛС УЛААНБААТАР ХОТ гудамж талбайд утаат тамхи татдаггүй ХОТ МАНАЙ ГЭР БҮЛ Бие биенээ хүндлэн дээдлэж, хэрүүл тэмцэл хийдэггүй АЙЛ ХАРИН ТАНАЙХ..............................................................................................................................
Танай гэр бүлийн дотоод уур амьсгал: ХАМТЫН ХҮЧЭЭР АЛИВАА СААД БЭРХШЭЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ ЗОРИЛОГ, ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛЭЭР ЭВЛЭЛДЭН НЯГТАРСАН ЭРҮҮЛ САРУУЛ УУР АМЬСГАЛ БАЙДАГГҮЙ БОЛ танай гэр бүлийн дотоод уур амьсгал өрх гэрийн тусгаар тогтнолоо мөхлийн ирмэг дээр авчирч байдаг гэсэн үг.Гэр бүлийн тусгаар тогтнол гэдгийг хүмүүс эдийн засаг талаас нь харж дүгнэж ойлгож үүнийгээ НЭР ТӨР хэмээн, өөрийн албан тушаал эрхэлэж буй ажил мэргэжил зэрэг зиндаагаа гэр бүл дотроо ашиглах гэдэг хүн ч байдаг. Гэр бүлийн гишүүн бүр тухайн өрхийн дотоод ур амьсгалыг бүрдүүлэг энэ уур амьсгална хэн нэгэн (өөрийн болон ханы аав ээж ах дүүс найз нөхөд гэх мэт) гадны хүний нөлөө нөлөөлөлөөр эвдэрдэггүй дархлагдаж чадсан байвал нэн сайн. Гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалын ямагт хадгалан хамгаалаж байдаг чадвараар тань эцэг эх хэмээх НЭР ТӨР үнэлэгдэг.Хэн нэгэн гадны хүнээс үүдэлтэйгээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эвдэн гэр бүлийн гишүүдэдээ дарамт учруулах нь эцэг эхчүүдийг хүүхдүүдэд нь ТЭНЭГ АМЬТАН болгон хувиргадаг. Эрхэм хүндэт ТЭНЭГ АМЬТАН нэр цолыг эцэг эхчүүд гаргасан ааш аврийнхаа төлөө авч буй хэрэг бас бишээ амьдралыг өөдрөгөөр харан сайн сайханд тэмүүлэн зүтгэж байгаа хүүхэд болон ханыхаа захиран зарцуулаж байгаа устгаж дэтний урам зоргийг хугалаж байдагт тань давхар олгож байгаа хэрэг юм. Тэгвэл яаж НЭР ТӨР тэй эцэг эх болох вэ? Айл гэрийн дотоод орон зайг оюун санааны хувьд ам бүлийн гишүүд бүрт хуваа. Хүний амьдралыг амар амгалан хүсэл мөрөөдөл ирээдүйн утга учир гагцхүү өөрийн өрх гэртээ байдаг. Иймд оноогдсон орон зайн дархалааг ямагт сахин хамгаалаж байх нь гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг. Жишээлбэл: Гэрийн эзэгтэй өөрийн орон зайд ( танайд гаднаас хэн нэг нь ирээд ) өөрийн хувьд Бурхан болсон хүн байна уу? Буг болсон хүн байна уу? Хэн байхаас үл хамааран хэрэлдэж маргалдаж хэрүүл тэмцэл хийж байвал хийж л байг мэдээж энэ хэрүүл тэмцэл танай гэр бүлийн дотоод уур амьсгалыг эвдэж байгаа нь үнэн харин ирсэн гийчин буцаж орсон бороо арилдаг гэгчээр өнөөх хүн буцна . Үүний дараа танай гэр бүлийн уур амьсгал хэвийн байх ёстой .
1. Өөрийн орон зайд эрхээ эдлэн тодорхой цаг хугацаанд гэр бүлийн дотоод уур амьсгалд өөрчлөлт оруулсан та одоо гэр бүлийн бусад гишүүдийн орон зайд халдаж болохгүй сэтгэл зүй хувьд танд хичнээн хүнд байсан ч үүнийгээ бусдад дарамт шахалт болгон илэрхийлэж болохгүй
2. Та, ханьдаа хичнээн их сэтгэлтйн дарамт үл ойлголцол хүнд нөхцөл байдал үүссэнийг хүлээн зөвшөөрч түүнд сэтгэл санааны дэмжлэгэ үзүүлэх ёстой хүн бол та, та хүний энэ насны амьдралаа холбосон хань, Хань гэдэг бол түшиг тургуур нөмөр нөөлөг.
3. Бурхантайгаа хэрэлдсэн үү? Бугтайгаа хэрэлдсэн үү? гэдгээс үл хамааран –Танайхан яахаараа ингэдэг юм бэ? –Чи яахаараа ингэдэг юм гэх мэтээр дайран дээр давс нэмнэ гэгчээр хүндэрсэн нөхцөл байдалыг ашиглан өөрт ашигтайгаар эргүүлэх гэж хэрүүл тэмцэл хийдэг хүн ч байдаг энэ нь угаас гажилт үүссэн уур амьсгалыг өсгөн үржүүлэх нь гэр бүлийн гишүүн бүрт дарамт болно. Өрх гэрийнхээ хамтын амьдралын орон зайд өөрийн хаанчлалыг тогтох гэж өөрийн зан авирыг гэр бүлийн гишүүдэд тулган хүлээлгэдэг бол та хүний хань биш. Хожимын өдөр эцэг эхийн хувьд ямар ч НЭР ТӨРгүй нэгэн болж хувирна