Манай боловсролын салбар бүх шатны сургуль багш нарын үйл ажилгаа хэт шинжлэх ухаанчсан, хэлбэрдэх чиг хандлага тогтсон бөгөөд энэ байдлаасаа салж чадахгүй дасан зохицон улмаар уламжлалт сурган хүмүүжүүлэх арга барил болон нийт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон оюутан залуусын сэтгэл сэтгэлгээ оюун ухаанд тулган хүлээлгэснээс өнөөдрийн сурган хүмүүжүүлэгч багш нар төдийгүй нийгмийн амьдралыг удирдан түвшинд манлайлагч нар, мөн төрийн албаны арбан хаагчид бүгд л эрхэлсэн ажил алба гүйцэтгэж байгаа ажил мэргэжилийнхээ үүрэг хариуцлагийн ухамсарлахгүй хэлбэрдэх, хувийн ашиг сонирхолд тулгуурласан үйл ажилгаа явуулдаг нь ерөнхий боловсролын сургалт, хувь хүний хүмүүжил нь нэгдмэл байх ёстойг салгаж авч үздэгтэй холбоотой бөгөөд Ерөнхий эрдмийн боловсролд онц, сайн сурсан үнэлэлт их дээд сургуулийн дидломоор хувь хүний төлөвшилтийг тодорхойлдогоос эцэг эхчүүд сургуульд хүүхэд хүмүүжих ёстой гэсэн өнцөгөөс амьдралд оролцон хүүхдүүдийнхээ хэрэгцээ шаардлагийг мөнгөөр хэмжиж үнэлэн өөрсдийн хүсэл сонирхолд нийцсэн замаар ирээдүй өөд зүтгүүлдэг.. Хувь хүний хөгжил амьдралд тэмүүлэн дурлах нас нь 0-13 нас, Нийгмийн зүй тогтолцоо, орчны нөлөөлөл хувьсан өөрчлөгдөж байгаа шинж чанрууд ахуй амьдралын боломж бололцоо эцэг эхчүүдийн зан авир харилцаа зэрэг нь хүүхдүүдийн хувь хүн болон төлөвшихөд шууд нөлөөлөж байдаг. Ялангуяа гэр бүлийн дотоод уур амьсгал 0-6 нас хүртэлх хүүхдүүдийн хувьд хүмүүжилийн боловсрол олж авах, авсанаа өөрийн нийгэмдэх харилцаанд шууд хэрэглэдэг. Өрх гэрийн амьдрал дахь харилцаанаас өөр төлөвшилт харилцааг танин мэдээгүй хүүхдүүд сургууль анги хамт олны дотор орж хүрээлэн байгаа орчны хүрээ нэмэгдэхэд, сургууль орохоос өмнөх гэр бүлийн харилцааны нөлөө нөлөөлөл хүүхдүүдийн хүн болон төлөвшсөн суурь болвсролоо ашиглаж эхлэдэг. Хүний бие бялдарын өсөлт хөгжил хэл, хөлд орох аливааг танин мэдэх ухаан суух, уншиж бичиж тэмдэглэх, цээжлэх хийж гүйцэтгэх бүтээлж сэтгэлгээний бүхий л үйл явц хүний өөрийн нь буюу бидний хүсэл сонирхолтой шууд үл хамаараах хүний өөрийн нь биеийн хөгжилийн бодит жам ёсны зүй тогтолцоо энэ бодит зүй тогтолцоо хүний хүрээлэн буй орчины ( ар гэр анги хамт олон нийгэм гэх мэт ) хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд удирддаг хэмээн ойлгож болно. Манай сургалтыг үйл ажилгаа хүнийг сурч хүмүүждэг ерөнхий бодит зүй тогтолцоог хөгжүүлэн сурч хүмүүжих орчныг бүрдүүлэлтийг сурган хүмүүжүүлэх ухааны үндсэн гол чиглэл болгон авч үздэг энэ нь нийгмийн хөгжлийн чиг хандлагаас хоцрогдож байгаагаас гадна сурагчидад хүрээлэн байгаа орчин амьдралын түвшин хүүхдүүдийн хүмүүжилд нөлөөлж байгаа талаар үүн дээр тулгуурласан сурган хүмүүжүүлэх арга барил бодлого, үйл ажилгааг, сургалт хүмүүжилийн ажил маш дутмаг зохион байгуулагдаж байдгаас гадна боловсролын тогтолцоо сургалтын агууллаг олгож буй мэдлэгийн хүрээ чадамж нь нийгмийн хөгжлийг дагсан бодит хэрэглээ хэрэгцээнээс хоцрогдсон салбарууд ч байна. Мөн зарим сурган хүмүүжүүлэгч багш, эцэг эхчүүдийн мэдлэгэ боловсрол үзүүлэж буй үлгэр дуурайлал нь хүүхдүүдийн авъяас чадвар ирээдүйн мөрөөдөл хүсэл тэмүүлэлээс нэлээд хоцрогдмол шинж байдалтай байна.1. Амьдралын боломж болоцоо муугаас 2.Хувь хүний төлөвшөлтөнд сөргөөр нөлөөлсөнөөс (аав ээжийн хэрүүл тэмцэл) 3. Хүүхдүүд нийгмээс нөлөөлөх сөрөг үр дагвараас хамгаалагдаж чадаагүйгээс. 4. Сургалтын заах арга зүй, хичээлийн утга агуулага хэтэрхий олон төрөл зүйлээр сурагчдад дарамт болж сурах сонирхол хүсэл тэмүүлэлд мохоож байдагаас.5. 9 дүгээр анги төгссөн охид, хөвгүүд мэргэжлийн ямарч бэлтгэлгүйгээр зах зээл дээрх мэргэжилгүй ажилчдын тоог нэмэгдүүлэн байгаагаас гадна. Ерөнхий боловсролын хувьд Бүрэн бус дунд боловсролтой гэсэн тодорхойлолтойгоор нийгэмдэх мэргэжилгүй ажилгүйчүүдийн тоог нэмэхээс гадна залуучуудын ирээдүйд итгэх итгэл зүтгэлийг нь мөхөөж байна. ЯАГААД төр, төрийн сайдаар удирдулсан БСШУЯам, Яамаар удирдуулсан хот,аймаг, дүүргийн боловсролын газрууд, Ерөнхий боловсролын сургууль сурган хүмүүжүүлэх үүрэг хариуцлагаа биелүүлж чадаагүйнхээ төлөө хариуцлага үүрдэггүй юм бол.16 хан настай хүүхдүүдийг 9-р анги төгсөж чадаагүй хэмээн цагаан хуудас олгож, сурлагийн түвшин муу гэж Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ олгосноор үргэлжлүүлэн сурч хүмүүжих эрхийг нь хасаж хааж байдаг юм бол. Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй эцэг эхчүүд хариуцлагаа хүлээж бүх насаараа үр хүүхдүүдийнхээ хүмүүжилд санаа тавин нэг насны зовлон эдлэж чаддаг бол. Төр иргэнээ сурган хүмүүжүүлэх үүрэг хүлээсэнээ биелүүлж чаддаггүй юмаа гэхэд
Ахлах ангид дэвшин сурч боловсрох эрхийг таслан зогсоож болохгүй мэт санагдах юм. Хүүхдүүд өөрсдийн хүсэлтээр Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд шилжин суралцана гэвэл аав ээж асран хамгаалагч нарын баталгаатайгаар хүсэлтийн дагуу 9-р анги төгсгөн шилжүүллэхээс бусад шалтгаанаар ахлах ангид дэвшин суралцах эрхийг нь таслан зогсоож болохгүй мэт санагдах юм. Ерөнхий боловсролын хичээлд дунд, муу дүнтэй суралцсан гэдэг үзүүлэлтээр хүүхдүүдийг цаашд амьдралд тэмүүлэх тэмүүлэл хүсэл мөрөөдөлгүй нэгэн болгон яллаж байгаа нь өөрөө нэг төрлийн хэлмэгдүүлэлт угаас мэдлэг боловсролгүй хүнд олгох гэж боловсрол олгох үйл ажилгааг сурган хүмүүжүүлэх гэж нэрлэдэг биз дээ? Өөрсдөө сургаж чадаагүйнхээ төлөө хувь хүнийг, (эцэг эх болон амьдралыг авч явна ) хүний хөгжлийн магадгүй боловсрол эзэмшиж чадаагүйгээс ажилгүйчүүдийн эгнээнд орсоноор (амьдралын боломж бололцоо муугаас үр хүүхдүүдийн нь боловсрол хүмүүжилд сөргөөр нөлөөлөнө) цаашлаад нийгмийн хөгжлийг ( сэтгэл зүйн гутрал гэдэг нь аливаа сөргө үзэгдэл үйлдэлийн эх булаг болдог) золиослож байгаа гэмт хэрэг. Сурлагийн дүнгээс үл хамааран бүгд л нийгэмд зэрэгцэн амьдрана .
САНАЛ: Бага ангид: Өнөөдрийн ЕБСургуултйн бага ангийн багш нар маш хариуцлагагүй хүүхэд төвтэй сургалт нэрийн дор гэрийн далгавар нэлээд өгдөгөөс гадна.хүүхэд бүрт хүрч ажилдаггүйгээс ангийн сурагчдыг онц, сайн, дунд муу сурлагтан хэмээн үнэлсэн өөрийн үнэлгээг бага анги төгсөн төгстөл удиртгал болгон мөрдөж аливаа хүүхдийн авъяас чадвар хүсэл мөрөөдөл тэмүүлэлийг мохоож байна.Хүүхдүүдийн авъяас чадвар хүсэл сонирхол бүгд 6,7 наснаас эхлэн тодрохгүйн дээр тэдний аливааг хүлээн авах, бодож сэтгэх чадвар ч бас харилцан адилгүй мэдэрч мэддэггүй багш нарч олон байна, Ялангуяа бага анги сурагч төвтэй байж сурагчийн хичээл дээр илүү их үр бүтээлтэй хөдөлмөрлөж сурагчдын авъяас чадварыг нээн хөгжүүлэх зорилтод хөтөлбөр хэрэгжиж байх ёстой. Бага ангийн багшийн үнэлггээг хэдий хэр олон сурагчдын авъяас чадварыг нээн өгч дугууйлан, сургалтанд хамрагдуулаж чадсанаар хэмжиж байвал зохилтой мэт санагдана.
Дунд ангид: Бага ангид тодорсон авъяас чадварыг хөгжүүлэн үргэлжлүүлэх, авъяас чадвар нь тодороогүй сурагчдын авъяас чадварыг нээн хөгжүүлэхээс гадна багаар ажиллах чадварыг хөгжүүлэн хамтын ажилгааны үр дүнгэ мэдрүүлэх анги удирдсан гэхээсээ илүүтэй бүтээлч сэтгэлгээнд тулгуурласан дугуйлан. Удирдах хамтын хөдөлмөрийн үр дүнд гаргасан амжилтаар дунд ахлах ангийн багш нарыг ур чадвар заах арга зүйг үнэлэж байвал илүү санагдах юм.
Ахлах ангид :Сурлагийн түвшингээр үл ялгаварлан ахлах ангийн дэвшүүлэн суралцуулан сурагчдын авъяас чадвар хүсэл мөрөөдөлд нийцүүлсэн мэргэжилийн сонгон суралцах ангиудыг бий болгон өнөөх амжилт гаргаж чадахгүй байгаа үл сонирхсон хичээлүүдээс нь хасаад өгвөл Төр иргэнээ сурган хүмүүжүүлэх үүргээ биелүүлж чадсанаар ирээдүйн боловсролтой мэргэжилтэй ажилчдын бэлтгэгдсэнээр нийгэм дэх сөрөг үзэгдэл ч цөөрч ирээдүйн нийгэм эрүүлжинэ.
Нэмэн өгүүлэхэд: Сургууль анги танхимын хүрэлцээгүйгээс 10 – 12 километрт 4- 5 цаг зарцуулан сургууль гэрийн хооронд хүйтэнд хөрж халуунд халж сургуульд ирж очиж сурах гэж, хүн болон хүмүүжих гэж зүтгэж байгаа иргэнээ сурлагийн дүнгээр ялгаварлан гадуурхаж орхигдулаж байгаагаа ямар нийгмийн ёс хэмээн тайлбарлах юм бол.
2013 он Гэрүүд Банзрагч Болдбаатар.
ИЛ ЗАХИДАЛЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХУУЛБАРЛАН АВЧ ӨДӨР ТУТАМЫН ХЭВЛЭЛД НИЙТЛҮҮЛБЭЛ ЧИН СЭТГЭЛЭЭС ТАНД БОЛОН ТАНАЙ ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЯ.