ХОЛЫН БОДОЛГҮЙ ХҮНД ОЙРЫН ЗОВЛОН ИХ БАЙДАГ



              Хүүхдийнхээ ирээдүйд  санаа  зовдоггүй хар  цагаан хэл  ам  хүрчих вий? гэж  боддоггүй   эцэг  эх лав  байдаггүй  байх. Гэхдээ  санаа  зовлоо гээд миний хүүхдэд  хар  цагаан  хэл  ам  хүрэгчихлээ гэж  хэл  ам хэрүүл  тэмцэл  хийж  явах  нь  буруу.  Айл  гэрийн  ОДОО  цагийн  амьдрал  нь  ИРЭЭДҮЙ  цагаа  удирдаж  байх  нь  буруу. Энэ юу  гэсэн  үг вэ?  Гэвэл эцэг,  эхчүүд өнөөдрийн  нийгмийн  амьдрал, харилцаанд  тулгуурласан  үзэл  бодолд  хэт  автаснаас  хүн  өөрийн  гэр  бүлийн  дотоод  уур  амьсгалыг    дарангуйлах  сэтгэлгээгээр   захирдагаас   өрхийн  тэргүүн,  эзэгтэй  нарын  хооронд  үл  ойлголцол  үүсэж ямагт  хэрүүл  маргаантай  байдгаас энэ  даамжирсаар  хүүхдүүд өсөж  томрон  хувь  хүн  төлөвшөхөд  эцэг,  эх,  хүүхдүүдийн  хоорондын  хэрүүл  тэмцэл  болон  өсөж  үрждэг. Тэгэхээр  өрхийн  тэргүүн  эзэгтэй  нар  ам  муруйхад  хүрвэл Хэрүүл  тэмцэл  өдөөд  сөргөөд  байгаа  ханиасаа  -  Хүүхдүүддээ  хайртай юу?  гэж  асууж  байгаараа. Хүүхдүүддээ  хайртай  л  юм  бол асуудалыг  хэрүүл  тэмцэл  болголгүйгээр шийдвэрлэх  арга  зам  цаг  хугацааг  тохируулан хойшлуулаж  болно. Ингэж  чадвал  Айл гэрийн  ОДОО  цагийн  амьдрал   ИРЭЭДҮЙ  ЦАГ  хугацаандаа  захирагдаж  байна  гэсэн  үг. Хүүхдүүдийн  тань  ирээдүй  танай  гэр  бүлийн  ирээдүй  энэ  ирээдүй  цагт  эцэг эхийн  боловсрол  ажил  мэргэжил  эдийн  засаг суурь   чухал  нөлөө  үзүүлдэг нь  үнэн ч эдгээр  зүйлсийг  ор  мөргүй   үндэсээр  нь  өөрчлөн  эцэг  эх та  бүхний  хичээл  зүтгэл  нийгэмд  эзлэсэн  байр  суурь  НЭР  ТӨРИЙГ  салхинд  хийсгэж чадах хүчин  зүйл  бол  Хүүхдүүдийн тань  ХҮН  БОЛОН ТӨЛӨВШСӨН  ухамсар  ёс  суртахуун  юм.  Хүүхдүүд  1-13 нас  хүртлээ  хувь  хүн  төлөвшдөг  бөгөөд  гэр  бүлийн  дотоод  уур  амьсгал  ямар  байхаас  шалтгаалан  зан  төлөв  тийм  л  байна  гэсэн  үг. ЁС  СУРТАХУУНГҮЙ  ОЮУН  УХААН  Л  МУУ  ЗҮЙЛД  АМАРХАН АВТАЖ  ТҮҮНИЙГ ДАГАН  ДУЙРАЙЖ  МУУ ЗҮЙЛИЙГ  ӨСГӨН ҮРЖҮҮЛДЭГЭЭРЭЭ  АЮУЛТАЙ. Эцэг  эхчүүд өөрсдийн  ухамсар ёс  суртахуун ажил  төрөл орлого  зарлага  гэх  мэт өнөөдрийн  амьдралын  ОДОО  цагт  захирагдан ялангуяа бага насны  хүүхдүдийг  бага  балчир  ухаан  суух  болоогүй гэсэн  өнцөгөөс  хүүхдүүдийн авъяас  чадвар хүсэл  мөрөөдөлийг  нугчин  дардаг. Энэ  нугчин дарах  зан  авир  зөвхөн  хүүхдүүдэд үйлчилдэг  сэтгэлгээ  бас  биш Гал  голомт  тусгаарласан  цагаас  эхлэн өрхийн тэргүүн,  эзэгтэй  бие  биенээ үл ойлголцсон  харилцаанаас  эхлэдэг  бөгөөд энэ  нь  даамжирсаар  өрх гэрийн  мөнхийн  уур  амьсгал  болж  хувирсантай  холбоотой. Хүүхдүүд энэ  уур  амьсгалтай  эвлэлдэн нэгдэж  - ЗА  ЗА ААВ ЭЭЖ  ХОЁР  ЗӨВШӨӨРӨХГҮЙ  хэмээн  бодож  өөрийн хүсэл мөрөөдөлийг  аав  ээжтэйгээ  хуваалцаж сонирхсон дугуйлан дамжаандаа  оруулаж  өг  гэхээс  татгалздаг. Угаас бүтэхгүй  гэдгийг  мэдэж  байгаа  учраас –Яагаад  бүтэхгүй ?  гэж  ОДОО   цаг дээр  амьдардаг  аав  ээжүүд  - Би  ажилтай  - Чи  хүргэж  өг –Яаж хүргэж  өгдөг  юм – Энийг  гуй  түүнийг  гуйя –Танайхан  ийм шүү дээ  - Манайхан  ийм шүү дээ гэх  мэтээр  ярьж  шууд  л  хэрүүл  болгодог.  Харин  Ирээдүй  цаг дээр  амьдардаг  эцэг  эхчүүд Хүүхдүүдийнхээ  авъяас  чадварыг  хөгжүүлэх  хөхүүлэн  дэмжиж ОДОО   цагийн  амьдралаа  зохицуулаж  чадаж  байдагт  оршино. ИРЭЭДҮЙ  ЦАГАА  УСТГАСАН ОДОО  ЦАГИЙН  ХЭРҮҮЛ ЯМАГТ ӨНГӨРСӨН ЦАГИЙГ ДУРДСАН ДАРАНГУЙЛАГЧИЙН ҮЗЭЛ  БОДОЛ БАЙДАГ. УХААРДАГГҮЙ  ХҮН  ГЭЖ  БАЙДАГГҮЙ. УХААРАХЫГ ХҮСДЭГГҮЙ ХҮН  ГЭЖ  БАЙДАГ.
Хүүхдийнхээ  ирээдүйн  чиг  хандлагийг  тодорхойлон Энэ  сургуульд  сургаж  ийм  боловсрол  эзэмшүүлж ингэж хүмүүжүүлэнэ. Тиймээ  энэ  бол  ирээдүй  цагийн  төлөвлөгөө гэхдээ  ирээдүй  цагаа өнөөдрийн  амьдрал   болон  одоо  цаг  болон  хувирсан  үед хэрэгжиж  эхлэх  төлөвлөгөө  бас таны санасанаар  тань  биелээ ч  билүү  үгүй  ч билүү?   ОДОО   цаг  ИРЭЭДҮЙ  цагийг  удирдана  гэдэг  нь  Өөрийн  болон  ханы  ааш  авир  араншин өрх гэрийнхээ  дотоод  уур  амьсгалаас  урвуу төлөвлөгөө  гаргадагт  байгаа  юм. Хүүхдүүд  амьдралыг номноос  харж  биш  амьдралаас харж  сурдаг аав  ээжийн хоорондын  харьцаан  дээр  хүүхдүүдийн бие  сэтгэл  оюун  ухаан боловсорч  төлөвшиж  байдаг. Таны  гаргасан төлөвлөгөөг  хүүхэд    огтоос  мэдэхгүй, харин танай  гэр  бүлийн  маргаан хэрүүл  тэмцэл аав  ээжүүдийн  бие  биенээ үл  хүндлэн  дайран давшилж  доромжлог хашигчих  үгийг  хүүхэд  нүдээр харж  чихээр  сонсож  байгаа нь  үнэн. Амьдралын  хэв  маяг утга  агуулга тань төлөвлөгөөнөөсөө  урвуу  байна  Өдөр  шөнө  солигдсоор  өсөж  торниж хүүхэд  таныг төлөвлөсөн ч  төлөвлөөгүй ч сургуульд  сурна   гэхдээ  сургуульд  олгох  хүмүүжилээр  биш  таны  олгосон хүмүүжилээр  хүмүүжинэ 0-6  насандаа  хүүхэд өөрийн  зан авир  төлөвшилтийг  аав  ээжээс буюу  гэр  бүлийн  гишүүдийн өөр  хоорондоо  болон  нийгмийн харилцаанд оролцож  байгаа  байдлаас яг  л  толинд  тусгах мэтээр  өөрийн сэтгэл  зүй  оюун бодолд тусган авдаг.
ИРЭЭДҮЙ  цаг  ОДОО  цагийг  удирдана  гэдэг  нь ХОЛЫГ  ХАРЖ  гаргасан  ИРЭЭДҮЙ  цагийн  төлөвлөгөөг  өнөөдрийн  амьдралын  ОДОО  цагаас эхлэн  хэрэгжиж  байхыг  хэлдэг юм.

1 Ямар  ч  тохиолдолд  бүү  хэрэлд тэр  тусмаа  хүүхдүүдийн дэргэд

2. Өнгөрсөн  цагийн  дурдаж ӨӨРТ  ХАМААГҮЙ  ЗҮЙЛИЙГ  хамаатуулан  сөхөж бүү  хэрэлд Сайн  сайханыг  эрэлхийл  ном унш, шинэ  кино, жүжиг,  дуурь,  драм  гэх  мэтийг 7 хоногт 14 хоногт  сард нэг удаа  тогтмол үзэж FM радиогийн  ёс  суртахууны  нэвтрүүлэг  тогтмол  сонс  бусдаас  суралц

3. Өрхийн тэргүүн, эзэгтэй хоёрын өөр  хоорондоо давуу  талын  сэтгэлийн  өнгийг солонгийн долоон  өнгөтэй  зүйрлэе. Нартай  бороо  хэсэг хугацаанд  орсоны  дараа   тэнгэр  цэлмэж газар  тэнгэрийг холбон  солонго  нумлан  тогтоход  үзсэн харсан хүн  бүхний  сэтгэл  баясдаг. Өөр  хоорондоо  ялгаатай солонгийн  долоон  өнгө зохицон  гэрэлтэж  байх  нь  хүүхэд  бүрийн  сэтгэлийг  баясгаж  байдаг энэ  л  баясалыг  үзэж  харж  мэдэр ч  өссөн  хүн  бүхэн  солонго хараад  баясдаг  юм. Яг  энэ  солонго  мэт өрхийн  тэргүүн  эзэгтэй  нар  өөр  өөрсдийн  сэтгэлийн  давуу  чанруудын  нэгтгэн гэр  бүлээ  солонго  мэт  гэрэлтүүлэж  үр  хүүхдүүддээ  үлгэр  дуйрайлал үзүүлэж  чадвал энэ  амьдралын  баяр  жаргал  болохоос  гадна  танай  гэр  бүлийн  ирээдүй  цагийн  эхлэл  байх  болно. Ингэж  чадвал  ОЙРЫН  ЗОВЛОН  ҮГҮЙ  БОЛНО.