Номын тухай миний уншсан ойлгосон






          Номыг  зөвхөн сэхээтэн эрдэмтэн зохиолч судлаач хаад  ноёд язгууртан  эхс  дээдс бичдэг юм биш.  Ном заавал  бүгдийн сэтгэлд хүрч  таалагдаж ойлгогдож  байдаг  зүйл  ч  бас биш.  Ойлгуулан  бичдэг  хүн,  зохиолч  байхаас гадна ойлгодог уншигч    байх  нь  маш  чухал. Галзуу  хүний  өдрийн тэмдэглэлийг авч  уншаад  ЭНЭ  ГАЛЗУУ  ХҮНИЙ ӨДРИЙН  ТЭМДЭГЛЭЛ БАЙНА энэ  хуудсыг  бичиж  байхдаа ийм  сэтгэхүйтэй  тэр хуудасыг  бичиж  байхдаа тийм  сэтгэхүйтэй  байждээ  хэмээн дүгнэж,  үнэлэж,  харьцуулан  бодож  чаддаг  уншигч  бол  жинхэнэ  номын  уншигч.  Ном  уншиж  чаддаг хүн амьдралыг  олон талаас харан  амьдралын түмэн  янз үг, үйл,  өрнөл  дунд  өөрийн    үйлийг  ухаарч  бодож,  бусад хүний   санаатай  санадгүй  үйлдэгдэх нүгэл хилэнцээс сэргийлэж  чаддаг  байхад. Ном уншдаггүй  ойлгодоггүй  хүн амьдралыг  зөвхөн миний  нэр  төр,   амьдрал, сүсэг бишрэл  гэсэн явцуухан  байр суурьнаас хандаж  байдаг. Зүйрлэвэл :  Амьдралыг  НАР  хэмээн  үзвэл   НОМ хугас  хором хүрэхгүй  гэрэл. Энэ гэрэлд  гэгээрэлд  хүрэх  тэмүүлэл  оршино. Нэгэнт  хугас хором хүрэхгүй  гэрэл  байгаа бол  хугас хором хүрэхгүй  сүүдэр  бас  байна. Энэ   сүүдэрт надаас бусад  нь  тэнэг  гэх  мунхаг  санаа  оршино.  Хугас  хором хүрэхгүй  гэрлээс гэрэлд  шилжин түүнийг  цуглуулан  оюун  санаагаа хөгжүүлэн  гэгээрэлд  хүрэх наран  мэт хүн  байхад Хугас хором хүрэхгүй  сүүдэрээс  сүүдэрт  хорогдон  нуугдсаар хараас  хар харанхуй   ухааны  доройтолд  орох хүн  бас  байна. Энэ  хараас  хар  харанхуйгаас хүн  хэзээ ч хэдэн насндаа  ч  гар  ч  болно  учир  нь ном  хүний амьдралд ямагт  оршин  байдаг өөрөөр  хэлбэл  хүн  таны  сэтгэл  ухамсар  ухаарлыг  гийгүүлэн  гэгээрүүлэн  гэрэлтүүлэх ном  мэт  хугас хоромын гэрэл түүнээс  ч  илүү  гэрэлтэй  сайн  сайхан зүйл хүний  амьдралд маш олон  янз  зүй  тогтолтойгоор  үйлчлэж  байдаг.   Ухамсарлан ухаарах  нь  танаас  өөрөөс  тань  шалтгаалах  зүйл.
Мэддэгт  мэргэн  цоохор                                                                                                                                             Мэддэггүйд  эрээн  цоохор     энэ   оньсогын   тайллана  НОМ.  Үнэхээр  бичиг  үсэг  сураагүй  хүнээс  гадна   Номын  утгыг  тайлан  ухамсарлаж  ухаараагүй  хүнд ямар  ч   ном  эрээн  цоохороос  цаашгүй   билээ                                                                  
 ҮЛГЭР .  Эрт  урьд  цагт  нэгэн хамжлага  ардын хөвүүн хишиг  өдөр   тохион эзэн  ноёны  хонийг  өдөржин  хариулан   яваад  үдэш  нар  дагуулан  уулын  энгэр  өөд  хонио  өгсүүлэв. Хүү  хонины  захад хэвтээд  нарны гэрэл  өөд  харан  гарын  хурууныхаа сүүдрээр  тоглож  байгаад  зүйрмэглэн  унтаад  өгөв.  Хүүг  унтаж  байх  хооронд  хонин  сүрэгрүү  чоно  гэтээд   нэлээд  ойртон – Одоо  л  нэг гэдэс  цадаж  авнадаа хэмээн  бодож  байтал  хүү   гэнэтхэн  чанга хашгиран босож  ирээд  айж  сандран  өвс  ногоо  шороо  зулгаан  тал  тал  тийш цацлав  хүүгээс  үргэсэн  хонин сүрэг  чоныг  яг  чиглэн  ирэхэд  чоно ч  гэсэн  айн  босоод эргэн  зугтав. Айж  сандарсан  хоньчин  хүү,  хонин сүрэг, чоно  гуравыг  шоолон  нэгэн  чөтгөр  их  мадаггүй  инээн тооглож  газарт  өхрөн  унан байв.  Чөтгөрөөс  айсан  хоньчин хүү  хонио  туугаад  гэрийн  зүг  хурдалав.  Түүнийг  гэрийн гадаа  ирэхэд  хонио  яагаад  эрт  ирсэн учрыг  эзэн ноён лавлан асуугаад  хүүгийн  ярьсаныг  номын  мөрөнд бичэн тэмдэглэж.  Үдэш орой айлын  хүүхдүүдэд  уншиж  өгөв гэнэ. Айлаас  айл  саахалтаас  сааахалт айлд  дамжин уншигдан, яригдах  үлгэрийг  нэгэн  үдэш  нөгөө  чөтгөр олж  сонсов  гэнэ.  Чөтгөр  үлгэрийг  сонсоод  маш  ихэд  баясан  баярлаж  өөрийгөө  номын  дээд  буяны  садан  болов  хойд  насандаа  хүний  орчлонд  төрөх  нь  хэмээн  дуу  алдажээ.
Хүний   үйлийн  сайн  муугаас  үл  хамааран  номноос уншин,  сонссон аливаа  хүн  сургамж  аван амьдралын  үйлээ  засан  залруулаж  чадсан  бол  энэ  хугас  хоромын   гэрэл  юм.Хүн та өөрийн  эерэг  болон  сөргө үйлдэлийн  үйл  бүхнээрээ  амьдралын  өрнөлд   ухаарлын  гэрлийг  олон  мянган  удаа  цанан цацруулж  байдаг ч  үүнийг  тусган  авч  ухаарах  боломж  хэн  хүнд  тэр  бүр  тохиодоггүй ийм  учраас    ном  бичигддэг  бөгөөд  номын  дээд  буяны  садан гэдэг  сайн  төрөл  байдаг.  Ном  бичих хамгийн том  буян гэдэг ч  номыг  уншиж ойлгон  ухамсарлаж  ухаарна  гэдэг  үүнээс  том  буян  мөн  болно.
  Үлгэр. Эрт  урьд  цагт нэгэн  нүгэлт хар  гөрөөчин  байж  гэнэ.  Жилийн  дөрвөн  улиралд ан  ав хийн  өрх гэрээ  тэжээн  авч  явах тэрээр  онтоос  бурхан  шашинд шүтлэггүй нэгэн  байжээ. Түүний  эхнэр бурханы  шашинд шүтээ  эр  нөхрөө  амьдрахын эрхэнд  амьтаны  ам таслаж  буйг  нь өршөөж  соёрх  хэмээн  бурханд  мөргөж  ямагт   нэгэн  судрыг  уншиж  гэрийнхээ  хойморьт залан  зул өргөдөг байж.  Олон  жил  улиран оддсоны  эцэст  анчин насан  дээр  гараад  өвчлөн хэвтэрт  нэлээд  удаан хэвтэж  өвчин илааршахгүйн өдрөөс өдөрт  доройтон байсанд  мөнөөх анчин  нэг  өдөр өөрийн авласан зээрийн  арьсыг  торго  болтол  илдэж  засан  янзлаад   ханыхаа  шүтэн бишэрдэг  судар  номонд   баринтаг  оён  хоймортоо  залан гэргийгээ  баярлуулжээ.  Удалгүй  анчин  насан  өөд  болов гэнэ. Өсөх  наснаас өтөл  насыг  хүртэл  ан  ав  хийн  олон  зуун амьтны амь  тасалсан  түүнийг  эрлэгийн  илч  нар  барин  авч  тамын  ёроолруу  шидэж  гэнэ. Тамын  нүхрүү  унасан өнөөх гөрөөчин  тамын  нүхнээс  нисэх  мэт  дэгдэн  гараад  ирэв гэнэ. Эрлэгийн элч нар  дахин  барьж  аваад  шидэв ахиад  л   дэгдээд  гараад  ирэв дахин  шидэхэд  дахиад  л дэгдээд гараад  ирэв гэнэ. Эрлэгийн элч  нар  юу  болоод  байна  хэмээн  тамын  нүхийг  өнгийн  харвал  мөнөөхөн  номын  баринтаг  болсон  зээрийн арьс  тамын  нүхний  амсар дор  байна гэнэ  мөнөөхөн  анчныг  эрлэгийн элч  нар тамын нүхрүү  шидэхээр  дороос  нь  тосож  аваад  буцаагаад  дээш  нь  шидээд  байх  юм  гэнэ. Энэ  явдалыг  эрлэгийн элч  нар  эрлэг  номон хаанд  мэдэгдвэл.  Эрлэгэ  номон хаан нүгэлт  хар гөрөөчинийг  судар  номонд  баринтаг  оёсон  номын дээд  буяны  садан  мөн  байна хэмээн  хүний  орчлонд дахин  төрүүлэхээр  илгээв  гэнэ.
Манай  төв  номын  санд  баринтаг байхгүй  мөн  баринтаг нь  хуучирч  муудсан  олон зуун  ном  судар  бичиг  хадгалагдан  байдаг   юм  гэнэ  билээ.  Нэг  номонд ч  болов  баринтаг  оёж  номын дээд  буяны  садан  болцгоовол  энэ бие  болоод  үр хойчд  тань нэн  сайнаар  тусах  болов  уу хэмээн  санана.
Номын  дээд  буяны  садан болно гэдэг  нь амьдрал  тохиох нэгэн  боломж  үг  үйлийн мууг  эцэслэн гэгээрэлийн  үүдийг нээн  сайн  үйлийн  үрийг  дэлгэрүүлэн   сэтгэл  оюундаа тунгаахаа  эрхэм та  мэдтүгэй .
Ухамсар  ухаантай  хүн  хүний  өөрийн  алдаа   эндэгдэлээс  суралцдаг  бол  ухамсар  ухаангүй  хүн  хүний  өөрийн  алдаа  энлэгдэлийг  - ТҮЙ  хүн юм хойно  алдаа  л  биз  гэж хүний  амьдрал  хүнд  ямар   хамаатай  юм  гэж  боддогоос  гадна  ухаарлын  биш  хэрүүлийн  эхлэл  болгохоор  бодож  байдаг