Нэгэн зүйл: Соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэн үлгэрлэн дуурайлал болох сайн үйлс бүхнийг дэлгэрүүлэж үл дагах ёсгүй бүхнийг сэнхрүүлэн ухамсарлуулан үгүүлэх бүхнийг өөрийн төрлөх хэл бичгээр үгүүлэн таниулсан эрдэмт хүмүүний үйл бүхэн сэтгэл ба ухаан бодолын ариун цагаанаар гэгээрлийн үүдийг нээх сайн үйлс мөн болой. Бичгийн хүн хийгээд мэргэн ардын зохион тууривсан эрдэм бичиг үлгэр туульс нь сайны дээд үйлс мөн болой. Эрдэм бичиг үлгэр туульс нь төрлөх ухаан маш сэргэлэн хүмүүс хийгээд мунхаг хүмүүст ч нэгэн адил чухал хэрэгтэй бөгөөд эрдэмд бичигт боловсрох төрлөх ухаантай хүнийг муу үйлээс холдуулан сайнд дагуулан удирдах ба авъяасгүй мунхагийг залруулахын тулд буюу. Учир иймд аливаа эрдэм бичгийг сэтгэлийн цагаан ухааны саруулаар уншин танилцаж ухамсарлан ойлгож гэгээрч буй цагт аливаа хүмүүн элдэв зүйлүүдийг ухамсарлан мэдэж таниад үр хойчдоо сайн үйлсийг дуурайн таниулвал хүнийг хүндэтгэн үзэх шударга энэрэнгүй зэргийн сайн журамын үндэсийг олон бага насандаа сайн заншилд сурсан нь сүүлд өсөж торнисон хойно бага насны сайн журмаар явах болой.
Нэгэн зүйл: Өөрийн амьдралын үнэн мөрийн учрыг ухаж мэдээд сайн муу үйлийг нягтлан тунгааж ухамсарлан ойлгож үйлийн мууг гэмшин тунгааж гэгээн үнэнийг эрдэм бичгээр үгүүлэх нь сэтгэлээ засаж залруулан элдэв ухаанд суран хүмүүжих олны тусын тулд хийсэн сайн үйлс мөн болой. Үйлийн мууг гэмшин мэдэж ухамсарлан ойлгож түмэн олонд сэрэмж болгон эрдэм бичгээр сэнхрүүлэн ойлгуулаж чадваас хожимын өдөр төрөх сайн үйлсийн үр нь сайн эрдэм болж түмэн олонд тусыг өгнө. Мөн та эрдэм бичигээр үгүүлэн түмэн олныг гэгээрүүлэн гийгүүлэх үйлсэд хувь нэмэрээ өргөсний учир номын дээд буяны садан мөн болой.
Нэгэн зүйл: Аливаа хүмүүний үйлийн муу алдаа дутагдалыг үзэж сонссон хүмүүн чухам үнэнийг эрдэм бичигт үгүүлэн сийрүүлэсэн нь Үүнээс хойш нэгэн зүйлийн алдаа эндэгдэл үйлийн мууг таслан зогсоож аливаа юмны утга чанарыг тайлбарлан таниулаж ухааны сүвийг нээн ухамсарлуулан мэдүүлэхэд хялбар хэмээн үзсэн хэрэг мөн болой. Эрдэм бичигт өгүүлсэнийг мөн та болон олон нийтээр уншин танилцаж ухамсарлан тунгааж үүнээс хойш цаг дор мөнхүү алдаа эндэгдэл үгийн болон үйлийн муу таслагдан зогсоогдвол. Мөн та эрдэм бичигт түмэн олныг гэгээрүүлэх үйлсэд хувь нэмэрээ өргөсний учир номын дээд буяны садан мөн болой. Учир иймд мөн та үйлийн муугаа өөртөө хадгалан гэмшин явах учиргүй бөгөөд гэгээрлийн үүдийг нээж орон зүйрлэвэл бурхан шажны ёсноо хүмүүний хийморь сүлдийг дээшлүүлэн сан тавьж дарцаг хийсгэсэн лугаа адил болох тул. Учир иймд. Сайн үйлсийн үрийг сэтгэл оюундаа тунгааж урам зоригоор өөриигөө хөхүүлэн баясгаж ухаан ба сэтгэлийн гэгээрлийн олж явбал зохилтой болой.
Нэгэн зүйл: Эрдэм бичиг дээдс ба доордост мөн нэгэн адил чухал бөгөөд үүнээс гадна эр эм хүн мөн нэгэн адил эрдэмд боловсорвоос чухал буюу, Аливаа хүнийг бага насанд сурган хүмүүжүүлэхэд амархан бөгөөд нас гүйцсэний хойно сургах нь бэрх. Анхан багадаа хүмүүний сонссон сурсан зүйл хүмүүний санаа сэтгэлд бат оршин тэрхүү үзлийг өөрчлөн шинэтгэх нь маш бэрхшээлтэй учир өвөг дээдс, эцэг эхчүүд үр хойчоо сурган хүмүүжүүлэж бага насанд нь сайн журам ба түмэн шударга ардын даган буй үндсэн сургаалыг ухуулан аливаа муу сурталаас даруй ангижуурбал зохино.
Нэгэн зүйл: Алтан дэлхийг наран мандахаас наран шингэх хүртэлх орон зайд эзлэж эзэгнэж явсан монголчууд угсаа гарлаа судлан мэдэж ургийн бичигэ хөтлөн бүртгэж. Үр хойчдоо Орчин тойрон газар нутаг уул хад гол горхи үзүүлэн таниулаж байгаль цаг уурын шинжлэн судлаж чулууны ба ургамалын зүйл амьтадыг мэдэрүүлэн сэнхрүүлэж гэрийн боловсролоор эрдэм бичгийг сурган таниулаж алив бүхэнд төрлөх ухаан маш сэргэлэнгэ урамшуулан тэтгэж эрдэм соёлд нэвтэрхийлэн сургадаг уламжлалыг үеийн үед үр хойчдоо үлдээж ирсэн авдарны номноос эхлэдэг болой.
Нэгэн зүйл: Монгол айл, эр хүн бүхэн өөрийн авдартай байж. Ил авдарт эрдэм бичгийн номноос эхлэн эр цэргийн хэрэглэгдэхүүн бүхнийг өндөр төрийн зарилагатай адилд үнэлэн хүндлэн дээдлэдэг буй за, удам судараа нэгтгэсэн угийн бичиг тэргүүтнээр эхлэн түмэн ардын баатарлага туульс , домог, зурхай, урлах ухаан, энгийн тоо бодох, үсэг хэлбичиг сурах зэрэг эрдэм бичигт сурч боловсороход хэрэгтэй бүхэн оршин байв.
Нэгэн зүйл: Манжийн байлдан дагуулагч нар монгол улсыг эзлэн захираад өөрийн эрхшээлд тогтоон барьж захиран шийтгэж байхын учирт шарын шажин дэлгэрэн буй цагийн ашиглан лам хүмүүнийг цэргийн алба элдэв албан татвар гувчуураас чөлөөлөн байсны үр дүнд олон ардын төрлөх хэлбичигт сургах явдалыг тасардуулан зогсоож чадсанаар авдарны ном устгагдан цөөрсөн болой.
Нэгэн зүйл: Үүний үр нь төрлөх хэл бичигээ гол болгоод бусад юм цөмийг эх хэлнээ хөрвүүлэн сурвал зохих шинж чанар алдагдагдсан болой. Зохих зүйлүүд цаг тухайдаа эс хийгдэхийн учирт Удам судар үр хойчоо сурган боловсоруулах ураг төрлийн оршихуун амин шинж чанар тасалдсан болой.
Нэгэн зүйл: Манай монгол улс язгуураас тусгай улс байгуулаж явсан хэдий ч улсын газар нутагт язгуураас сургуулийн тэнхимийг нээсэн удаа төдий л олонгүйн хэргээс албан хаагчдын төдийд бичиг эрдэмийг эрхлэн хэрэглэж ард нийтээр эрдэм соёл хараахан нэвтрэн дэлгэрээгүй болно. Хүн бүхэн дэлхий дээр сурах төлөвийг олж аж төрдөг боловч чухам эрдэм чадалыг энэ насандаа хичээн оролдсоор олж болохын учир хүн чухал хэрэглэгдэх эрдэм бичигт сурч боловсорвоос зохилтой.
Нэгэн зүйл: Төрлөх хэлнээ эрдэм бичгийн соёл үгүй болох дор эсгий туургат монгол үндэстний үр хойч хамтаар эцэг өвгөд ах захаа үл хүндлэн үгийг үл сонсож эхлэсэн цаг дор хэний хэн гэж удмаа мартаж, ургаа голов хэний хэн гэж хэвэл нэгтэй хэлхээ бэхтэй ах дүүсийг үгийг мууд хэлэн зүхэж туурга тусгай бол тус тусын дайсан болгон үр хойчоо хүмүүжүүлэн бэхжүүлэвэл. Үүний үр нь хожимын өдөр удмаас холдож, төрлөөс төөрөх аюул энэ болой.
Нэгэн зүйл: Энх шударга журмаар ивлэлдэн нэгдэж хүчирхэгжин бэхжихийн тулд эр эм ялгахгүй бага наснаас эхлэн эрдэмд нэвтрэлцэн зүйл бүрийн ухааны өөрийн төрлөх хэл дээр судалсанаар боловсрон хүмүүжэх явдал болой. Олон ухааны эрдэмд шамдан сурав хэмээн яс, ёс үндэсээ мартаж үл болой. Учир иймд удам судар, угсаа гаралаа судлан нэгтгэж, ургийн урагт үр хойчоо амь нэгтэй нэгтгэн зангидаж чадаад чин шударгаар төр түмний үйлсэд идэвхийлэн зүтгүүлбэл дээд мөнх тэнгэр ивээж шударга үнэнээр оршихуйн чадвар бат зангигдсан мөн таны удам судар түмэн олон монголчуудыг эрдэм дор нэвтрүүлэн нэгтгэж энх шударга улсыг цогцлоон гадаад олон хүчирхэг улстай эн зэрэгцэхүйц элдэв ухаанд нэвтрэлцсэн улс гэрийг байгуулах болой.
Нэгэн зүйл: Үүний учир Наран гэрэлт богд хаан бурхан, лам, хар ноёд түшмэдээ удирдан туурга тусгаар монгол улсыг байгуулаж олноо өргөгдөж амьтныг удирдах цаг дор монгол улсын сургуулийн хэргийг сайжруулан хэрэгжүүлэж нь олон ардын үнэн хүслээс болохыг бодож дөрвөн аймаг ба дагаар орсон аймаг бүр нэг нэг мөн доорд зэргийн сургууль тогтож ард албатын мунхагийн харанхуйг эрдмийн зул бадруулан гийгүүлсүгэй хэмээн сургуулийн багш ба эрдэмтэн дор тушааж ухаан бүрийн дэвтрүүдийг монголоор зохиолгохыг хүсмү.
Олноо өргөгдсөний цаг дор эмхэтгэн бичигмэглэв. хэмээжээ.