ХОЛЫН БОДОЛ


                     Бид  мөнгөтэй  болохыг  хүсдэг,  нэр  төртэй  байхыг  хүсдэг  баяжахыг  хүсдэг гэх  мэтээр  бид  нэлээнд  олон  зүйлийг  өөрийн  хүсэлд  хамруулан байдаг ч  бид  энэ  чинь хүсэл биш  ухаарал гэдгийг ч ялгадаггүй , өөрийгөө  ухаантайд  тооцон  бусдын  хүсэл  мөрөөдөлийг  шал  тэнэг юм  хэмээн  хүлээн  авдаг.  Тэгээд  ч  зарим  зүйлийг  хаа байсан  юм цаг  нь  болоогүй  байна  гэх  мэтээр  хойш  тавьж суусаар өнөөдрийг  хүргэчихдэг. Ингээд  л  би,  чи  ингэсэн  тэгсэн  гээд бөөн  хэрүүл.  Та хүүхдүүдийнхээ  авъяас  чадвар  хүсэл  тэмүүлэлд  нийцүүлэн, мөн  өөрийн  болон  ханийнхаа  удам, угсаа  гарал,  мөн  чанрын  авъяас  чадвар эрдэм  оюуны  судлан  мэдэж  түүнд  тулгуурласан  бүтээлч  сэтгэлгээн  дээр  ам  бүлээрээ  хэлэлцэн ирээдүйн  чиг  хандлагийг  тодорхойлон   түүндээ  хүрэх  туйлын   зорилогтой  байж өнөөдрийн ажил  албаа  ч  цохицуулан чаддаг  байхаас  гадна.   Ухарч  няцдаггүй  байх  шаардлагатай. Өрхийн  ам  бүл  бүгдээр   хэлэлцсэн  төлөвлөгөө  ёсоор  холын  зорилого  өөд  амжилтай  ахиж  байтал  ах дүүс  төрөл  садан    найз  нөхөд    ирээд  зовлон  бэрхшээл  тоочин  байж  тусламж  хүсдэг.  Уяхан  сэтгэл  гаргаад  -  Би  туслахгүй  бол өөр  хэн  туслах  юм  гээд  л юун  өнөөх  ирээдүй  - Май гээд  өгөөд  явуулана. Авсан  шигээ   өгөө чүү   үгүй  чүү.  Тэгээд  яах  ёстой  вэ?  Ирээдүйн  амьдралын  төлөвлөгөөг  ХОЛЫН  БОДОЛ гэж  хэлээгүй  юм. А. Өгөх  ёстой  эсэхээ   сайн  тунгаа хань  үр  хүүхдүүдийнхээ  үгийг  СОНС. Б.   Хадгаламжаас  гадна хуримлал  бий  болго. В. Алдах  гэж хуримтлал  бий  болгодоггүй  тэвдэж  яваа  үед  тэвнээр  туслах  гэж  хуримтлал  бий  болгодог юм .Г   ТУСЛАЖ  байгаа  хүнээ таних,   нэгийг  харж  хоёрыг  бод. Холын  бодол  гэдэгт  үнэхээр  олон зүйл  хамаардаг бөгөөд  миний  мэдэхгүй  холын  бодлууд  олон  арваараа   энэ  амьдралд  үргэлжлэн  байдаг  нь үнэн