ЦАГААН ТОЛГОЙ №3
ЦАГААН ТОЛГОЙН дараалалаар амьдралыг өгүүүлэв №2
“Эцэг эхийн лай ланчигийн үр хүүхэд нь үүрч явдаг юм. “ “ Зөн билгийн тулаан – 4 “ нэвтрүүлэгийн шилдэг оролцогч Т. ЭНХБОЛД
Яваад одсон цаг хугацааг өнгөрсөн гэж бодвол алдаа Яндаж болдоггүй цаг хугацаа ял тулган давтагдан хөврөнө.. . Эргээд ирэхгүй гэх мөч бүхэн энэ амьдралд давтагдаг нь . Энэ алдаа гэмээ засаад өгөөч гээд гуйгаад байдаг юм Шоглож хорлож өнгөрсөн үйл, үгээн та мартавч Шогшон шогшин хөврөх цаг хугацаа юуг ч мартдаггүй юм . Чимхэх мэт хорон үгэнд чинь өс санахгүй сэтгэл сайхан ч, . Чиний үг цаг цагийн урсгалд нүүдэллэн ирээд Цаглашгүй их буян, нэр төрийг тань бут ниргээд Цаг хугацааны эргэлтэнд үр хойчд тань давтамжлагдвал яана . Хатуу үгийг хэн хүнд санаадгүй хэлээд өнгөрөв, гэхдээ . Хар санаа агуулаагүй нь үнэн гээд яах билээ Үйлийн үрийг хүн биш цаг хугацаа захирдаг болохоор Үйлийн үнэн үр хойчийг тань аянга шиг нэргэх цагт та яахав . Ухаант ард үүнээс л сэргийлэж эрдэмбичгийг бичигмэглэнэ. . Уншин тунгааж ухамсарлан ухаарахаа хүн та мэднэ биз Таамаг дэвшүүлэв гэж бодоод нулимж бас болох ч Там болсон амьдралыг үрдээ үлдээж орихвол яана. . Санаа муут муу ёрлов гэж хараагаад юу хийнэ . Санасанаас тань илүү муугаас сэргийлсэн ч юм билүү хэн мэдлээ. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг нь мунхаг хүний үг Өчигдөр өдөр өнөөдрийн, ирээдүйн амьдралын эхлэл байдаг юм.Учир нь . Орчлон ертөнцийн нүүдэлд цаг хугацаа биш хүн элэгддэг болохоор . Олон зууны өмнөх зурхайг та өнөөдөр ч мөрдөж л байна Насандаа хэлсэн хатуу үгэнд тань сэтгэл сэмэрхэд та тоосонгүй ч Нар тойроод үр тань, танд хэлбэл, та урьд хэлсэн үгэндээ шархдана. . Муу сайн зэрэгцэн орших энэ амьдрал хатуу бөгөөд гунигтай . Мунхагийн гайгаар үр хойчоо өөрөө хорловол бүр ч гунигтай Лавлаж ухаардаггүй хүний зөв бурууг ялгадаггүй мунхаг оюун Лайдаж цэвэрлээгүй худгийн устай ижилхэн бохир байдаг юм . Инээд баясалаар дундуурхан ч, хүн амьдралд . Итгэл дүүрэн ирээдүйг үр хойчдоо үлдээвэл болоо Зовлон гэж хэрэлдэж хоносон шөнийг биш, Зорилгогүй өнгөрүүлсэн цаг хугацааг гэдгийг мэдэрч . Жаргал гэж идэж уусан баярын ширээг биш . Жаахан ч гэсэн мөрөөдөлдөө хүрсэн зүтгэл гэдгийг ухаараа ч Ёр зөгнөсөн хэрүүл тэмцэлийн үг Ёо гэх зовлон болж хэлсэн, сонссон бүхэнд халддаг нь . . Ерөөл бэлэгдлийн үгийн сайн нь . Ерөөлч болоод ерөөл сонссон олонд хүрдэгтэй ижил буюу Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу цагт Дэргэд тань хэн байхыг бодож сайн тунгаа . Галав юулсэн ч хамт байх хань . Гараас нь хөтлөөд ирээдүй өөд зүтгүүлэх үрээ бод Буруу бүхэнд өөрийгөө зөвтгөн өрөөлийг буруутгах амархан ч Буцаад эргэх цаг хугацааны давтамжинд үр тань яллагдвал яана. . Алганы хээ мэт амьдралыг та тодхон хардаг ч . Алсад мэт сангадах ирээдүй нууцлага давтамжтайг ухаардаг уу?
Р, В , П ,Ю , , Ф, К, Щ үсгээр эхлэсэн үгүүд утга санаанд гийцээгүй тул орхигдуулан бичсэнийг минь уучлаарай. Й ,Ы, Ь, Ъ үсгээр эхлэсэн үг байдаггүй.