Амьдралд
Амьдралд
Өнөөдөр өдрийг юугаар үдэж байна вэ ? - Бухимдлаар Маргааш өдрийг юугаар угтаж байна вэ ? – Алдаагаар Алдаагаа юугаар өсгөн үржүүлэж байна вэ ? - Архидалтаар Өөрийгөө юугаар өсгөн хөгжүүлж байна вэ ? - Мунхаглалаар Хайраа юугаар өсгөн үхжүүлэж байна вэ ? – Хоосон Хардалтаар Ханиа юугаар өсгөн доромжилж байна вэ ? - Нууц амрагаар Мөнгөө юугаар өсгөн үржүүлэж байна вэ ? – Зээлийн өрөөр Шуналаа юугаар өсгөн үржүүлэж байна вэ ? – Хулихдалтаар Ухаанаа юугаар тэлэн хөгжүүлэж байна вэ ? - Хэрүүл хараалын үгээр Амьдралаа юугаар өсгөн үржүүлэж байна вэ ? - Юугаар өсгөн үржүүлсэн 2 амьдрахгүй Тэгвэл ганц заяах амьдралаа ингэж өсгөн үржүүлэхийг хэрэг юу билээ ?